Аялагчид байр түрээслэхдээ 50%-ийн урьдчилгаа төлбөр хийх боломжтой
Одооноос эхлэн байр түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Airbnb компанийн хэрэглэгчдэд төлбөрийн илүү таатай нөхцөл бүрдэж байна. Тодруулбал Airbnb компани "Pay Less Up Front" нэртэй цоо шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Шинэ үйлчилгээний дагуу одоо аялагчид Airbnb-гээр байр түрээслэх захиалга өгөхдөө нийт төлбөрийн 50%-ийг төлж, үлдэгдлийг нь байрандаа орохоос гурван хоногийн өмнө өгөх боломжтой болж байгаа юм. Өмнө нь байр түрээсэлж буй хүмүүс төлбөрөө 100% шилжүүлэх ёстой гэсэн маш хатуу дүрэм хэрэгждэг байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Гэхдээ энэхүү шинэ нөхцлийг Airbnb-гээс хамгийн багадаа 250 ам.долларын үнэтэй түрээсийн үйлчилгээ авч байгаа хэрэглэгчид ашиглах боломжтой.
Airbnb компанийн төлөөлөгчид "Pay Less Up Front" үйлчилгээг одоогоор зах зээл дээр оршин тогтнож байгаа хамгийн уян хатан нөхцөл гэж үзэж байна. Мөн энэхүү үйлчилгээг Хятад, Энэтхэг, Бразил улсаас бусад бүх оронд ашиглах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт