Алекса Чанг өөрийн фэйшн аппыг танилцууллаа

Хувцасны шүүгээний

Villoid гэх нэртэй Алекса Чангийн фэйшн апп бэлэн болсон тухай мэдээ өөрийнх нь Instagram дээр гарлаа

Британийн Vogue сэтгүүлийн эрхлэгч, телевизийн хөтлөгч, модель Алекса Чанг хэдэн сарын турш тасралтгүй бэлтгэсэн аппаа ашгүй нэг гаргалаа. Чанг өөрийн Instagram дээрээ яг ингэж бичжээ.

AppStore-д байх Villoid нь фэйшн дэх хандлагыг нэгэн самбарт нэгтгэсэн үйлчилгээ бөгөөд дуртай брэндийнхээ цуглуулгуудыг үзэж, шинэ аппаар дамжуулж бүр худалдан авалт хийх боложтой юм. Одоогоор ACNE, ASOS, Chloé, Burberry зэрэг брэндүүд энэхүү аппд багтжээ. Хэрэглэгчид өөрт таалагдсан загвараараа зургийн цомог хийж болох ба үүгээрээ стилээ тодорхойлон, өөрт хамгийн хэрэгцээтэй зүйлээ худалдан авч болох нь ээ.

Б.Амина

2015-09-12, 11:00

  • Зураг: