Амьдралын хэв маяг, амтлах мэдрэхүйн ялгаатай байдлаас үл хамааран хүн өдөр тутамдаа өөрийн эрүүл мэндийн төлөө гарал үүсэл тодорхой, баталгаатай, шинэ хүнс, ногоог сонгон хэрэглэх хамгаас чухал. Тиймдээ ч орчин үед эрүүл мэнддээ гойд анхаардаг, чанартай амьдралын хэв маягийг чухалчилдаг хүмүүс гэртээ өдөр тутмын хэрэгцээт хүнс ногоогоо тарьж ургуулан, үргэлж шинэхнээр нь хэрэглэхийг эрхэмлэх үзэгдэл улам нэмэгдсээр байна. Яг л үүний нэгэн адилаар шингэн хүнс гэх тодотголтой шар айргийг хэрэглэхдээ ч мөн шинэ байх, гарал үүсэл тодорхой байх гэхчлэн өндөр шалгууруудыг тавьж сурах хэрэгтэй.
Тэр дундаа үйлдвэрээс шууд хэрэглэгчийн гарт хүрдэг шинэхэн шар айраг нь амт, чанарын хувьд бусад шар айргаас үлэмж ялгаатай байдаг. Сүүлийн жилүүдэд дотоодын шар айраг үйлдвэрлэл техник технологийн хувьд хүчирхэгжиж, бүтээгдэхүүн үйлчилгээ нь улам сайжирснаар бид урт удаан цаг хугацаанд, хол замыг туулан ирдэг гаднын шар айргийг бус Монголдоо үйлдвэрлэсэн хамгийн шинэ, чанартай шар айргийг хэрэглэх боломжтой болоод байгаа юм. Тэгвэл яагаад бид үйлдвэрлэсэн хугацаан дээр онцгой ач холбогдол өгч, шинэ шар айраг ууж сурах хэрэгтэй вэ?
Шар айргийн савлагаа нь агаар, гэрэл нэвтэрдэг үгүйгээс хамаарч хадгалах хугацаа нь зургаан сараас нэг жилийн хугацаанд хэлбэлздэг. Гэвч шар айргийн амт, үнэрийг баяжуулж, хадгалах хугацааг уртасгадаг гол орц найрлагуудын нэг болох зөрөг цэцэг нь удах тусам шар айргийн өнгийг бараан болгож, шинэхэн амтанд өөрчлөлт оруулж, өвөрмөц мэдрэмжийг алдагдуулдаг. Мөн түүнчлэн бүтээгдэхүүний 90 орчим хувийг бүрдүүлдэг бас нэгэн гол орц бол цэвэр ус. Тэгвэл үндэсний үйлдвэрлэгч АПУ компани дотооддоо үйлдвэрлэдэг шар айраг бүрдээ зөвхөн Богд уулын гүнээс гарган авдаг цэвэр тунгалаг усыг ашигладаг байна. Энэ мэтчилэн маш олон шалтгаанаас үүдэж хэрэглэгчид тухайн улс оронд үйлдвэрлэсэн, дотоодын шар айргийг хэрэглэж хэвшсэнээр тус бүтээгдэхүүний хамгийн шинэ, зөв амтыг мэдрэх боломжтой байдаг.
Шар айргийг шингэн хүнс буюу шингэн талх гэж нэрийддэг нь түүхэн үүсэл хөгжилтэй нь шууд хамааралтай. Энэхүү бүтээгдэхүүнийг анх Мезопотамын Шумерчууд буюу одоогийн Ирак үндэстэн МЭӨ 4,000-аад оны үед гарган авсан хэмээн үздэг. Тухайн үед шар айргийн гол орц найрлага болох арвайн соёолжийг хатааж нунтаглан, усаар зуурч нэг төрлийн талх болгон галд барьдаг байжээ. Үүний дараачаар харин бэлэн болсон зуурмагаа исгэхийн тулд усанд дэвтээж, түүнээсээ спирт нэрж гарган авдаг байсан түүхтэй. Тиймдээ ч одоог хүртэл шар айргийг шингэн хүнс хэмээн нэрийддэг бөгөөд яг л та бусад хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа үйлдвэрлэсэн он сар өдөр, орц найрлага, үйлдвэрлэгч компанид онцгой ач холбогдол хандуулдгийн нэгэн адилаар шар айргийг сонгохдоо ч тэр мөн адил бусад хүнстэй адилтган үзэх шаардлагатай.
Хувьсан өөрчлөгдсөөр буй шар айргийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхаж, орчин цагийн хэрэглэгчдийн хүсэл сонирхол, чиг хандлагад нийцүүлэн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, шилдэг сортын түүхий эд, дэлхийд өрсөлдөхүйц өндөр чанарыг ханган ажилладаг АПУ компанийн зүгээс үргэлж шинэ бас шинэлэг байхыг уриалж байна. Хамгийн сайн шар айраг бол хамгийн шинэ шар айраг.
Энэхүү нийтлэл нь зөвхөн 21-с дээш насныханд зориулагдсан болно. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.
Facebook: APU Company
Instagram: apu_company_official
Вэбсайт: www.apu.mn
Холбогдох утас: +976 76002220
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт