Амстердам дахь шинэчлэгдсэн Pulitzer зочид буудал

Өнгөний тренд

Pulitzer зочид буудал 45 жил оршин тогтнохдоо тансаг биш ч гэлээ муугүй л буудлуудын нэг байсан. Харин одоо шинэчлэлт хийснээр Амстердам хотын хамгийн сайхан газруудын нэг болжээ

Дизайн, интерьер урлаг сонирхогч уншигчиддаа зориулан Амстердам хот дахь нэгэн сонирхолтой газрыг танилцуулъя. Bentel & Bentel-ийн дизайнерууд  Амстердамын Принсенграхт-д байрлах Pulitzer зочид буудлын интерьер заслыг шинэчлээд байна. Тэд буудлын өрөөнүүдийг тохижуулахдаа бүүдгэр саарал, цэнхэр өнгийг суурь болгон авч, дээр нь тод шар, нил ягаан өнгөнүүд нэмэн чимэглэсэн байна. Магадгүй та дотроо Амстердам дахь үнэтэй буудлын тансаг тохижилт надад тийм ч сонин биш гэж бодож болох юм. Гэхдээ энэхүү буудлыг тохижуулсан өнгөний зохицлыг тайван хэсэг ажиглах юм бол хамгийн шинэлэг дотоод заслын шийдлийг харах болно. Мөн зарим уншигчдад өрөөн доторх эд зүйлсийг хэрхэн байрлуулж, нарлаг, гэгээлэг төрх бий болгосон нь таалагдаж болох юм. Өрөөгөө тохижуулахдаа арьсан, модон материалын хэлбэрийг өөрчлөхөд л илүү тухтай бөгөөд сэтгэл татам орчин бүрдэж болохыг Pulitzer зочид буудал шинэчлэлтээрээ харуулжээ. 

Б.Амина

2016-02-05, 09:00

  • Зураг: