Үдэшлэгийн улирал эхлэхээс өмнө тэмдэглээд аваарай
Их Британийн алдарт арьсны эмч Саманта Бантинг согтууруулах ундаа арьсанд хэрхэн нөлөөлдөг болохыг дэлгэж, хамгийн аюултай бүтээгдэхүүнүүдийн рейтингийг гаргасан байна. "Тогтмол согтууруулах ундаа хэрэглэх нь арьсны архаг үрэвсэл, улайлт үүсгэж, судас хагарахад хүргэдэг. Үүнээс гадна арьс ерөнхийдөө хуурайшдаг ба ялангуяа нүдний ойр орчмын нимгэн арьс үүнд хамгийн их өртдөг" гэж тэрээр хэллээ.
Бантинг рейтингээ текила согтууруулах ундаагаар эхлэн танилцуулжээ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэхүү согтууруулах ундаа нь жагсаалтын хамгийн сүүлд буюу рейтингэд багтсан хамгийн хор багатай ундаа болж байна. "Текилад элсэн чихэр бага агуулагддаг тул арьс үрэвсэх магадлал тийм ч өндөр биш" гэж Саманта хэлсэн юм. Гэхдээ тэрээр текилаг давстай уухаас татгалзахыг зөвлөжээ. Ингэснээр уусны маргааш шартах нь бага байдаг гэж арьсны эмч онцоллоо. Үүний дараа шар айраг орж байна. Шар айрагт агуулагддаг давс нь мөн л арьсыг хуурайшуулдаг. Гэсэн хэдий ч шар айрагт хүний биед тустай антиоксидантууд агуулагддаг. Мөн жин (эсвэл архи) ба тоник нь бас л элсэн чихрийн агууламж багатай тул арьсанд арай бага муу нөлөө үзүүлдэг байна.
Удаах байранд дарс бичигдэж байна. Дарсанд маш их элсэн чихэр агуулагддаг тул энэхүү согтууруулах ундааг уусны маргааш нь таны толгой өвдөж, арьс тань хуурайшсан байх болно хэмээн Бантинг анхааруулжээ. Түүгээр ч барахгүй цагаан дарс нь цагаасаа өмнө хөгшрөх шалтгаан болдог гэнэ. "Ер нь энэ ундаа арьсанд ямар ч ашиг тусгүй" гэж арьсны эмч хэллээ.
Харин мохито танд сайхан ааш төдийгүй үрчлээг бэлэглэх гэнэ. Энэхүү согтууруулах ундаанд маш их элсэн чихэр ба нүүрс ус агуулагддаг. Энэ бүхэн арьсанд маш муу нөлөөтэй. Мохито ууж, цагийг хөгжилтэй өнгөрүүлсний дараа таны арьс тууралт, улайлттай тулгарах болно. Тэгвэл "маргарита" бүр ч долоон дор гэнэ. Үрчлээ, батга, хуурайшилт, хаван гээд энэхүү коктейль таны арьсыг "сүйрүүлж" орхино. Саманта Бантингийн үзэж буйгаар улаан дарс хамгийн хортой согтууруулах ундаа гэнэ. Улаан батгатай хүмүүс улаан дарсыг огт амсаж болохгүй. Хэрэв уусан тохиолдолд хэзээ ч батганаас ангижирч чадахгүй аж.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт