Coca-Cola-д 16% нь харъяалагддаг Keurig компани алдарт хийжүүлсэн ундаануудыг гэрийн нөхцөлд хийх боломжтой төхөөрөмж гаргалаа
Keurig Kold төхөөрөмж нь кофены машины зарчмаар ажилладаг байна. Капсулыг хийж, товчлуурыг даран (шинэ төхөөрөмж учир минут хүлээх хэрэгтэй) бидний дуртай Coca-Cola, Sprite, Fanta болон капсулан хэлбэрээр гарсан бусад ундаа бэлэн болно.
Keurig Kold 369 долларын үнэтэй бөгөөд одоогоор зөвхөн АНУ-д зарагдах аж. Уг төхөөрөмж нь өдөр тутмын хэрэгцээнд гэхээсээ гэртээ үдэшлэг зохиох үед зочдоо дайлахад илүү тохиромжтой болжээ. Keurig компанийн хийсэн дөрвөн аяга ундаа бэлтгэж болох нэг капсул 4,99 доллараар худалдаалагдах нь харьцангуй үнэтэй боловч Coca-Cola ундаа болон гэр ахуйн хэрэгсэлд дурлагчдыг зогсоохгүй биз ээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт