Дараагийн Далай лам эмэгтэй хүн байх магадлалтай

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам энэ тухай мэдэгджээ

Дээрхийн гэгээнтэн, XIV Далай лам түүнийг залгамжлах хүн эмэгтэй хүн байх магадлалтай гэдгийг Энэтхэгийн Таванг хотод айлчлах үедээ дурдсан байна.

NBC News-ийн мэдээллэснээр Далай лам өөрийг нь залгамжлах хүний хүйсийг ард түмэн сонгоно гэж хэлжээ. Тэрбээр зөвхөн эрэгтэй хүн л Далай лам болдог энэхүү олон зуун дамжсан уламжлалыг цаашид үргэлжлүүлэх эсэхийг мөн л тэд шийднэ гэж ярьсан байна.

Буддын шашинд Далай лам бол Авалокитешварагийн амьд дүр, энэрэл нигүүлслийн Бодьсадва бөгөөд хүн төрөлхтөний сайн сайхны төлөө төрсөн гэж үздэг. Уламжлал ёсоор бол шинэ Далай ламыг Банчин Лам сонгодог байна. Одоо Түвдэд ийм хүн байхгүй юм. Учир нь 1995 онд Банчин ламыг БНХАУ-ын удирдлагууд баривчилсан бөгөөд тэр цагаас хойш ор сураггүй алга болсонд тооцогддог. Мөн Буддын шашны тэргүүн өөрийгөө түүхэн дэх хамгийн сүүлчийн Далай лам байх магадлалтай гэдгийг өмнө нь дурдаж байсан юм.

Buro.Mongolia

2017-04-10, 08:00

  • Зураг: