Bloomberg сэтгүүл хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлуудын нэрсийг зарлалаа. Энэхүү жагсаалтыг онлайн худалдааны jet.com вебсайтын үүсгэн байгуулагч, 45 настай Марк Лор тэргүүллээ. Өнгөрсөн жилийн хугацаанд Марк Лорын орлого 236 сая долларт хүржээ. Харин жагсаалтын хоёрдугаар байранд Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук бичигдсэн байна. Тим Кук нэг жилийн хугацаанд 150 сая доллар олсон юм.
Дэлхийн хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлуудын тоонд мөн Evercore Partners Inc. компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүн Жон Вайнберг (124 сая доллар), Google-ийн толгой компани болох Alphabet Inc. корпорацийн ерөнхий захирал Сундар Пичаи (106,5 сая) болон Tesla Inc. компанийн ерөнхий захирал Илон Маск (99,7 сая доллар) нар багтжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт