Хүн бүрт хүрч үйлчилж чадаагүйн улмаас
Дэлхийн хамгийн алдартай сүши ресторан болох Sukiyabashi Jiro ресторан Мишлений одоо алдсан тухай мэдээлэл CNN Travel сэтгүүлд гарчээ. Тодруулбал Барак Обама, Шинзо Абэ, Кэти Перри зэрэг алдартнуудад үйлчилж байсан Sukiyabashi Jiro ресторан сүүлийн үед энгийн зочдод үйлчлэхээ больсон нь одоо алдах гол шалтгаан болсон байна. Хэдий Sukiyabashi Jiro рестораны сүшиний амт, чанар хэвээр байгаа ч Мишлений одтой ресторан нь хүн бүрт нээлттэй байж, тэдэнд ижил түвшний үйлчилгээ үзүүлэх нь зүйтэй хэмээн Мишлен группийн зүгээс мэдэгдсэн байна.
Токиогийн Гинза дүүрэгт байрладаг Sukiyabashi Jiro ресторан нь 10 хүртэлх зочин хүлээж авах чадалтай ба ресторанд үйлчлүүлэхийг хүсвэл хоёр жилийн өмнө урьдчилан захиалга өгөх ёстой ажээ.
Cонирхуулахад 2011 онд Sukiyabashi Jiro рестораны үүсгэн байгуулагч Жиро Оногийн тухай "Jiro Dreams of Sushi" хэмээх баримтат кино гарч байсан нь багагүй амжилт гаргаж байсан билээ. Өдгөө 94 настай Жиро Оно өөрийн том хүү Ёшиказү Оногийн хамтаар ресторанаа ажиллуулдаг байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт