Үе, үеийн интерьер дизайны онцлог
Шведийн Эльмхульт нэртэй хотод байрлах IKEA брэндийн музейд "The IKEA catalogue through the ages" нэртэй үзэсгэлэн дэлгэгдэж байна. Энэхүү үзэсгэлэн нь алдарт тавилгын компанийн анхны каталог нийтлэгдсэний 70 жилийн ойд зориулан дэлгэгдэж байгаа юм.
1950 онд IKEA брэндийн анхны каталог хар, цагаан өнгөтэй жижиг хэмжээний брошюр хэлбэрээр танилцуулагдаж байсан бол цаг хугацаа өнгөрөх тусам дотроо тод өнгөтэй иллюстрацаар баяжиж, илүү зузаан бас өнгөлөг болж байжээ. Эльмхульт дахь үзэсгэлэнд ирсэн хүмүүс 1970, 1990-ээд оны интерьерийг бодитоор үзэж сонирхох боломжтой байсан юм. Харин бидэнд тийм боломж байхгүй учраас IKEA компанийн архивын зургуудыг харан үе, үеийн интерьер дизайны онцлогийг сонирхоцгооё.
Брэндийн албан ёсны вебсайт дээр эдгээр каталогууд оноороо хуваагдан байршсан байгаа бөгөөд хүссэн хүн бүр онлайнаар үзэж сонирхох боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт