Өчигдөр дуучин Лана Дель Рейг АНУ дахь аялан тоглолтынхоо хүрээнд Орландо хотын Amway Center-т дуулж байх үеэр тус хотын цагдаагийн албаныхан нэгэн эрэгтэйг баривчилсан байна. Тодруулбал өдгөө 43 настай Майкл Хант гэх этгээд дуучин Лана Дель Рейг мөшгөж байсан бөгөөд түүнийг хулгайлахаар зэхэж байсан гэж Орландогийн цагдаагийн газар үзжээ. Ингээд ч зогсохгүй Майкл Хантыг баривчлах үед тэрээр хутга биедээ авч явж байсныг албаныхан онцолсон байна.
OPD Media release on arrest of Michael Hunt, 43, who stalked, made threats against singer Lana Del Rey.
— Orlando Police (@OrlandoPolice) February 4, 2018
Working off a tip,OPD Officers were able to stop Hunt, who was armed with a knife, before he could get to the Amway Center. pic.twitter.com/mOsfGEwJIO
Өмнө нь уг этгээд нь олон нийтийн сүлжээгээр дуучин бүсгүйд хандан заналхийлсэн постуудыг нийтэлж байсан учир цагдаагийн албаныхан ийнхүү шуурхай арга хэмжээ авчээ.
Энэ үйл явдлын дараа Лана Дель Рей албан ёсны Twitter хуудсаараа дамжуулан бүх зүйл хэвийн гэдгийг мэдэгдэж, зурвас илгээсэн бүх хүмүүст талархал илэрхийлсэн байна. Мөн тэрээр тоглолтынхоо үеэр дуулсан "God Bless America-And All The Beautiful Women in It" дууныхаа хэсгээс нийтэлжээ.
Hey kiddos.
— Lana Del Rey (@LanaDelRey) February 4, 2018
I’m doing fine thanks for the messages. And tomorrow we’ll be in Hotlanta can’t wait to see everyone. Yachty that means u. pic.twitter.com/hwrRYyrA3E
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт