Эмэгтэйчүүдээ энхрийлье: Бүсгүй хүн бүрд таалагдах Мартын 8-ны бэлгийн санаанууд

Мартын 8-ны бэлэг хайж байгаа бол анхаарлаа хандуулаарай

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бол нийгмийн олон салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэгш байдлыг хангах, боломжийг дэмжих гэхчлэн яг одоо тулгамдаж буй олон асуудлыг шийдэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулдаг чухал ач холбогдолтой. Монголд ч мөн ялгаагүй 1955 оноос эхлэн энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон өргөн хүрээнд тэмдэглэж ирсэн. Мэдээж хэрэг энэ өдөр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэхийн сацуу бидний амьдралыг гоо үзэсгэлэн, хайр энэрлээр дүүргэж илүү гэрэл гэгээтэй болгодог эмэгтэйчүүддээ талархаж, тэднийгээ үргэлж үнэлж, хүндэлж явдгаа илэрхийлэх сайхан шалтгаан болдог билээ. Тиймээс л бид хамгаас эрхэм эмэгтэйчүүддээ гараа гарган хоол хийж, тэднийхээ хүссэн бүх зүйлийг биелүүлж, сэтгэл шингэсэн бэлгээ анхилам үнэрт цэцгийн баглаатай хамт бэлэглэдэг уламжлалтай.

Харин энэ жил Цагаан сар гэж бужигналдаж байх хооронд хайртай эмэгтэйчүүдээ баярлуулах цаг тулсан байгааг та анзаарахгүй орхигдуулж байгаа юм биш биз? Сандрах хэрэггүй дээ! Учир нь бид ямар ч өндөр шаардлагатай эмэгтэйд таалагдах, хамгийн гол нь холоос эрэлгүй Улаанбаатар хотоос авах боломжтой цөөн бөгөөд чанартай бэлгийн санаануудыг нэгтгэн бэлдлээ. Сэтгэлд тань онцгой байр суурь эзэлдэг эмэгтэйд тань таалагдана гэдэгт итгэлтэй байна.


MIKOTO БРЭНДИЙН СУВДАН ЭЭМЭГ

Аливаа төрхийг хормын зуур амилуулах чадвартай, энгийн загвартай атлаа элегант сувдан ээмэг бол бүх цаг үед хамгийн зөв хөрөнгө оруулалт байсаар ирсэн. Өдөр тутмын хувцаслалтаас эхлээд үдшийн гоёл гэхчлэн хаана ч, ямар ч тохиолдолд зүүж болдог энэхүү үнэт эдлэл нь бүсгүй хүний гоо үзэсгэлэнг улам бүр тодруулж өгдөг ид шидтэй. Японы далайн гүнээс олддог, хамгийн дээд түвшний хэмээн тооцогддог Акоя сувдаараа алдартай MIKOTO брэндийн сувдан эдлэл үе дамжин өвлөгдөх жинхэнэ үнэ цэнтэй бэлэг болж чадна. Гэрэлтсэн тунгалаг Акоя сувдыг 18 каратын шар алттай хослуулан урласан энэхүү хатгадаг ээмэг нь цэмцгэр атлаа дэгжин төрхийг нүд ирмэхийн зуурт бий болгодог учраас үнэ цэнтэй, загварлаг бас мөнхийн сонгодог бэлэг болно. Энэхүү үнэт эдлэл нь хэмжээ болон үнийн хувьд 5.0мм-590,000₮, 6.0мм-890,000₮, 8.0мм-1,620,000₮ гэсэн сонголттойгоор худалдаалагдаж байгаа тул та өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн сонголтоо хийх боломжтой.

MIKOTO Mongolia

Хаяг: ХУД, 11-р хороо, Zaisan Peak Residence
Утас: 77444599, 99994599

Instagram: @mikotomongolia


ORACLE SPA & CLINIC БЭЛГИЙН КАРТ

Орчин үеийн завгүй хэмнэлээс түр завсарлага авч, тав тухтай нам гүн орчинд алжаалаа тайлж, бие болоод сэтгэлээ бүрэн цэнэглээд гарахыг хүсдэггүй эмэгтэй энэ дэлхийд ховор болов уу. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийгддэг арьс болон үсний эмчилгээнүүд, мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээ, минимал интерьер бүхий нам гүм орчныг нэг дор цогцлоосон Oracle олон улсын эмнэлгийн шинэ салбар болох Oracle Spa & Clinic бол өөрийгөө хайрладаг эмэгтэйчүүдийн заавал туршиж үзэх цэг юм. Энэ удаад Oracle эмнэлгийн 100,000-10,000,000 төгрөг хүртэлх долоон төрлийн үнийн дүн бүхий бэлгийн картыг санал болгож байна. Энэхүү бэлгийн картаар та хүссэн үйлчилгээндээ ороод зогсохгүй зөвхөн өөрт тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүнийг мэргэжлийн хүнээр зөвлүүлэн авах боломжтой юм. Тус бэлгийн карт нь 100'000₮, 200'000₮, 300'000₮, 500'000₮, 1'000'000₮, 2'000'000₮, 10'000'000₮ гэсэн сонголтуудтай бөгөөд бэлгийн картаар бүтээгдэхүүн авах, гоо сайхан болон эмчилгээнд орох, массаж хийлгэж болно.

Oracle Spa & Clinic

Хаяг: Шангри-Ла зочид буудал, B1 давхар

Утас: 77181199-2

Instagram: @oracle.clinic_mn


SHISEIDO БРЭНДИЙН VITAL PERFECTION ЦУВРАЛ

Эмэгтэйчүүдийн олон жилийн турш хэрэглэж хэвшсэн, аль эсвэл хүслийн жагсаалтад нь байдаг бүтээгдэхүүний нэг бол Shiseido билээ. Хэрэв таны баярлуулахаар зэхэж буй хайрт эмэгтэй тань арьсандаа анхаардаг, тэр дундаа арьс арчилгаагаа түвшин ахиулахыг хүсдэг бол Shiseido тохиромжтой. Японы алдарт тус брэнд нь дэвшилтэт технологи болон өндөр чанартай орц найрлага хосолсон бүтээгдэхүүн санал болгодог ба 140 жилийн түүхтэй гэдгээрээ салбартаа аль хэдийнээ танигдсан юм. Уншигчдынхаа сонголтыг хөнгөвчлөх үүднээс бидний зүгээс Shiseido-гийн Vital Perfection цувралыг санал болгож байна. Бүтээгдэхүүнд орсон SafflowerRED™ найрлага болон хүн орхоодойн үндсийн ханд нь арьсны шим тэжээлийн системийг бэхжүүлэх замаар коллагены байгалийн нийлэгжилтийг хадгалж, арьсыг эрүүл, гэрэлтсэн болгодог. Бат бөх, өнгөлөг, нөсөө толбогүй, гүн үрчлээсгүй, унжилтгүй гээд эмэгтэй хүн бүрийн хүсдэг үр дүнг Vital Perfection өгч чадна.

Shiseido Mongolia

Хаяг: Бишрэлт Их Дэлгүүр, 1 давхар

Шангри-Ла Молл, 1 давхар

Central Молл, 1 давхар

Central tower, 2 давхар

Утас: 72720088

Facebook: Shiseido Mongolia


MAC COSMETICS БРЭНДИЙН NUDES ЦУГЛУУЛГА

Бэлэглэх гэж буй хүнийхээ хүсэл сонирхолд нийцүүлж косметик бүтээгдэхүүн сонгоно гэдэг амаргүй даваа. Гэхдээ энэ тохиолдолд лав биш! Учир нь алдарт MAC Cosmetics брэнд бүх цаг үеийнхээ хамгийн алдартай, эрэлттэй, мөнхийн сонгодог цуврал болох NUDES цуглуулгаа шинэчлэн танилцуулсан байна. Энэхүү домогт цуглуулга нь 1990-ээд онд ид тренд болж байсан бөгөөд Синди Кроуфорд, Линда Эвангелиста, Наоми Кэмпбелл гэхчлэн супермоделиуд хэрэглэгдэг байснаараа, мөн ямар ч царай төрх, арьсны өнгөнд төгс зохицдог гэдгээрээ алдаршсан юм. NUDES цуглуулгад 19 ширхэг уруулын будаг орсон ба үүнд цоо шинэ болон брэндийн архиваас эргэн сэргээж буй, үйлдвэрлэгдэхээ болиод байсан маш ховор өнгөнүүд багтаж байгаа аж. Мэдээж хэрэг салбартаа тэргүүлэгч MAC COSMETICS брэндийн бүтээгдэхүүн учраас хөнгөн бүтэцтэй, тогтоц сайтай, өдрийн турш чийгээр хангана.

MAC Cosmetics

Хаяг: Шангри-Ла Молл, 1 давхар

Утас: 77110050

Instagram: @maccosmetics_ulaanbaatar


JO MALONE LONDON БРЭНДИЙН ЦЭЦЭГТЭЙ БЭЛГИЙН БАГЦ

Сэтгэл ховсдом сайхан үнэртэй сүрчгийг харц булаам цэцэгсийн хамтаар бэлэглэх нь бүх цаг үеийн хамгийн сонгодог бэлгүүдийн нэгт тооцогдсоор ирсэн билээ. Тэгвэл саяхан Монголд албан ёсоор үүд хаалгаа нээсэн Их Британийн алдарт Jo Malone London брэндийн бэлгийн багцыг бидний зүгээс онцолж байна. Jo Malone London-ы сүрчгүүд арьсанд хүрмэгц үл ялиг атлаа хэзээ ч мартагдахааргүй мэдрэмж өгч, сэтгэл сэргээм ноотуудаараа солонгордгийг брэндийн шүтэн бишрэгчид дуу нэгтэйгээр онцолдог. Мөн энэхүү тансаг зэрэглэлийн брэндийн байгалийн гаралтай орц найрлагаар бүтсэн, хэт хурц биш зөөлөн атлаа дур булаам үнэртэй төрөл бүрийн сүрчиг, биеийн тос, лаанууд нь дэлхий дахинд бүсгүйчүүдийн сэтгэлийг булаадаг билээ. Онцгой эмэгтэйд тань ч гэсэн таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Jo Malone London

Хаяг: Шангри-Ла Молл, 1-р давхар

Facebook: Premier Beauty

Instagram: @premierbeauty.official


Г.Тэмүүлэн

2025-03-05, 12:38