Тель-Авивын их сургуулийн эрдэмтдийн туршилт
Израиль улсын эрдэмтэд гурван хэмжээст хэвлэгч төхөөрөмж ашиглан анх удаа хүний зүрх бүтээсэн байна. Эрдэмтэд үүний тулд өвчтөний биологийн материалыг ашиглажээ. Тодруулбал өвчтөний өөхөн эдийг "дахин программчилж" үүдэл эсэд хувиргасан бөгөөд дараа нь үүнээсээ зүрхний булчингийн эс ургуулж чаджээ. Энэ бүх үйл явц ойролцоогоор гурав орчим цаг үргэлжилсэн байна. Үр дүнд нь эрдэмтэд 2,5 см диаметртэй, туулайн зүрхтэй ижил хэмжээтэй жижиг зүрх бүтээжээ.
"Зүрхийг өвчтөний өөрийнх нь эд эсээр бүтээсэн учраас биологийн хувьд яг тохирч байгаа" гэж судалгааны багийн тэргүүн Таль Двир хэлсэн юм. Мөн тэрээр уг зүрх нь яг л эрүүл хүний зүрх шиг судас, хавхлаг, ховдол зэргээс бүрдсэн иж бүрэн эрхтэн болсон гэдгийг нэмж онцолсон байна. Өмнө нь эрдэмтэд 3D хэвлэгчээр зүрхний зөвхөн "каркас"-ыг л бүтээж байсан аж. Тухайн үед тэрхүү зүрх нь хүний бие организмын зүрх судасны системтэй холбогдож чадахгүй байсан тул ажиллагаагүй байжээ.
Эрдэмтэд цаашид энэ технологийг ашиглан эхлээд амьтад дээр туршиж, дараа хүн дээр зүрх шилжүүлэн суулгах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ мэдэгдсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт