Forbes сэтгүүл хамгийн өндөр орлоготой тиктокеруудыг нэрлэлээ

Нийт долоон блогер жагсаалтад багтсан байна

Forbes сэтгүүл анх удаа хамгийн өндөр орлоготой TikTok блогеруудын жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтад нэг жилийн хугацаанд (2019 оны зургаадугаар сарын 30-наас 2020 оны зургаадугаар сарын 30 хүртэлх) нэг сая ам.доллараас илүү орлого олсон долоон хүн багтсан байна. Эдгээр блогерууд бүгд TikTok олон нийтийн сүлжээний тусламжтай алдартай болсон бөгөөд энэ нь тус жагсаалтад орох гол шалгуур нь болсон юм.

Рейтингийн эхний байранд 5 сая ам.долларын орлоготойгоор Эддисон Рэй Истерлинг бичигдсэн байна. Тэрээр Reebok, Fashion Nova, Daniel Wellington ба American Eagle брэндүүдтэй хамтран ажилладаг. Түүний араас Чарли Д'Амелио (4 сая ам.доллар) болон түүний эгч Дикси Д'Амелио (2,9 сая ам.доллар) нар жагсжээ.

Түүнчлэн уг жагсаалтад Лорен Грей (2,6 сая ам.доллар), Жош Ричардс (1,5 сая ам.доллар), Майкл Ли ба Спенсер Икс (тус, тус 1,2 сая ам.доллар) гэх тиктокерууд багтсан байна.

Buro.Mongolia

2020-08-07, 12:57

  • Зураг: Forbes