Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндүүдийн жагсаалт

2016 оны үзүүлэлт

Forbes сэтгүүл жил бүр танилцуулдаг “оны хамгийн үнэ цэнэтэй брэндүүд” жагсаалтаа саяхан олонд дэлгэлээ. Нэгдүгээр байранд бичигдсэн ялагч хэнийг ч гайхшруулсангүй

Forbes сэтгүүлийн жил бүр гаргадаг "Оны хамгийн үнэ цэнэтэй брэндүүд" жагсаалтад сүүлийн зургаан жилийн турш бараг өөрчлөлт орсонгүй. Apple брэнд уг жагсаалтыг 2010 оноос хойш тэргүүлж байгаа бөгөөд энэхүү үзүүлэлтэд компаний алдарт iPhone ухаалаг утас гол нөлөө үзүүлж байгаа юм. АНУ-д ухаалаг утас худалдан авч буй нийт худалдан авагчдын тал нь iPhone сонгодог болох нь тогтоогдсон төдийгүй мөн дэлхийн хэмжээнд жилд 75 сая iPhone зарагддаг байна.

Жагсаалтын хоёрдугаар байрыг ойролцоогоор $82.5 тэрбум долларын үнэ цэнэтэй Google компани эзэлжээ. Энэ нь $154.1 тэрбум доллараар үнэлэгддэг Apple компаний үзүүлэлтээс бараг хоёр дахин бага тоо юм. Жагсаалтын шилдэг тавд багтсан бусад компаниудыг дурдвал Microsoft,  Coca-Cola, мөн Facebook бичигдсэн байна.

Өмнөх жилийн жагсаалттай харьцуулбал IBM-ийн үнэ цэнэ бусад компаниудаас илүү буурсан харагдана. Тэдний энэ жилийн үнэлгээ 17%-аар бага гарчээ.

 

Buro.Mongolia

2016-05-14, 11:00

  • Зураг: