Орост
Екатеринбургийн цементийн үйлдвэр “Game of Thrones” цувралд гардаг цайзыг 3D технологи ашиглан барьж байна
Екатеринбургийн цементийн үйлдвэр "Game of Thrones" цувралын Старкийн овгийнхны цайзыг үйлдвэрлэлийн 3D технологи ашиглан босгож байна. Энэхүү барилгын төсөл дээр 3D принтерээс гадна ердөө гурван хүн л ажиллаж байгаа юм. Үйлдвэрийн ерөнхий захирал Ринат Брылины хэлснээр бол анх "Game of Thrones" цувралын эхний улирлыг үзэж байхад нь энэхүү төслийг хийх санаа түүнд төрсөн гэнэ. Мөн тэрээр Телеканал 360 телевизэд өгсөн яриандаа "Энэхүү цайз нь орчин үеийн үйлдвэрлэлийн 3D технологи ямар зүйл хийх бололцоотой вэ гэдгийг харуулах зорилготой" гэжээ.
Сонирхуулахад, уг цайз нь 3D принтерээр суурин дээр нь шууд босгож байгаа анхны барилга болж байгаа. Винтерфеллийн цамхагийг энэ сарын сүүлээр барьж дуусгах бөгөөд бэлэн болсон цайзад үйлдвэрийн харуулууд байрлах юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт