Мэдээж цагаа аль болох үр бүтээлтэй өнгөрүүлэхийг уриалж байгаа ч зүгээр л юм бодолгүй тоглоом тогломоор санагдах үе байдаг тул бид дараах зургаан догь тоглоомыг танилцуулж байна.
Badland
Хачирхалтай хэлбэр дүрс бүхий тоглоомын баатрыг удирдан ойн дундуур аялж, төрөл бүрийн саад бэрхшээлийг даван туулан, сонирхолтой оньсого, таавруудыг таах болно. Мөн дэргэд байгаа өөр тоглогчтой өрсөлдөх боломжтой. Энэ тоглоом нь 2013 онд Apple-ийн зүгээс "Оны шилдэг тоглоом" өргөмжлөлийг хүртэж байсан билээ.
Monument Valley
Данийн алдарт график уран бүтээлч Мауриц Корнелис Эшерийн бүтээлүүдийг санагдуулам гайхалтай архитектурын зураглалтай тоглоом. Та үг дуугардаггүй, чимээгүй нэгэн гүнжийг удирдан нууцлаг газруудаар аялах зуураа тоглоомын график болон дуунд автан яг л сюрреал ертөнцөд очсон мэт мэдрэмж авна.
Journey
Monument Valley тоглоомтой ижил уур амьсгалтай ч илүү гүн философитой гэж хэлж болно. Та аялагчийг удирдан эртний ертөнцийн нууцуудыг тайлах юм.
Smash Hit
Бас нэгэн сюрреал аяллыг мэдрүүлэх тоглоом. Гэхдээ илүү футуристик дизайнтай бөгөөд шилэн хонгилуудаар зам тавих хэрэг гарна.
Knock Knock
Хуучирсан байшинд амьдарч, нойргүйдлийн улмаас зовдог нэгэн оршин суугч гэрийнх нь хаалгыг тогших чимээг сонссоноор бүхэл шөнийн турш хачирхалтай зүйлстэй тулгарна. Гэхдээ өглөө болж, нар гарахад бүх зүйл намжих болно.
The Witness
Нууцлаг байдлаар арал дээр тусгаарлагдсан тоглогч ой санамжаа сэргээснээр гэртээ харихыг хичээнэ. Ингэхдээ тэрээр төрөл бүрийн оньсого, таавруудыг таах шаардлагатай болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт