Жүжигчин Кира Найтли саяхан Эллен Деженересийн шоуны үеэр өөрийн гурван настай охин Эдигийн талаар яриа өрнүүлж, тэр дундаа хүүхэд зөв хүмүүжүүлэх тухайд бодлоо хуваалцжээ. Тодруулбал Кирагийн охин хэзээ ч Диснейн гүнж нарын тухай хүүхэлдэйн кино үзэхгүй гэдгийг тэрээр онцлон хэлсэн юм. Учир нь жүжигчний бодлоор тэдгээр хүүхэлдэйн кинонууд орчин үеийн феминизмийн зарчмуудтай зөрчилдөж байгаа гэнэ.
"Үнсгэлжин өөрийг нь аврах чинээлэг эрийг хүлээдэг. Гэтэл яагаад өөрийгөө аварч болохгүй гэж? Надад ‘Бяцхан лусын дагина' маш их таалагддаг ч, гол дүрийн гүнж ханхүүгийн төлөө өөрийгөө золиосолдог. Дуунууд нь үнэхээр гоё ч, өөрийнхөө дуу хоолойг эр хүнд өгөх хэрэггүй шүү дээ" хэмээн Кира Найтли ярьжээ.
Мэдээж Кира энэхүү дүрэмдээ Диснейн бүх хүүхэлдэйн киног хамруулдаггүй ба "Finding Dory", "Frozen", "Moana" зэрэг бүтээлүүд түүний сэтгэлд ихэд нийцдэг байна. Эдгээрээс гадна Кирагийн охин "Peppa Pig"-ийг үзэх дуртай бөгөөд хүүхэлдэйн киноны нэгэн анги дээр гардаг баатар шиг шүдний эмч болохыг мөрөөддөг аж.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт