Louis Vuitton аялагчдад зориулсан тавилга бүтээжээ

Тансаг амьдралын хэв маяг аяллын турш

Францын загварын ордны шинэ тавилгын цуглуулга

Тансаг зэрэглэлийн хувцас, аксесуаруудаараа алдартай Louis Vuitton анх 2012 онд Objets Nomades гэх тусгай төсөл санаачилсан юм. Францын загварын ордон уг төслийн хүрээнд Патрисия Уркиола, Маартен Баас, Марсель Вандерс зэрэг алдартай дизайнеруудтай хамтарч ажилласан байна.

Марсель Вандерс энэхүү шинэ цуглуулгад Long Chair гэдэг эвхэгддэг сандал бүтээжээ. Энэхүү сандал нь гурван хэсгээс бүрдсэн бөгөөд түшлэгтэй сандал, зөөлөн сандал зэрэг гурван өөр аргаар ашиглаж болно. Харин дүүжин сандлыг Campana Brothers компани зохион бүтээжээ. Мөн цуглуулгад өлгөдөг ор, эвхэгддэг ширээ болон бусад интерьерийн эд зүйлс багтсан байна.

 

 

Buro.Mongolia

2016-11-27, 12:00

  • Зураг: