Энэхүү 2014 UZ224 гэх нэртэй шинэ одой гараг нь Нарнаас 13 тэрбум километрийн зайд оршиж байна
Энэхүү одой гарагийг астро физикч Дэвид Жердесээр ахлуулсан Мичиганы их сургуулийн оюутнууд нээжээ. Тэд Dark Energy Camera хэмээх огторгуйн хөдөлгөөнийг хянадаг программ хангамж боловсруулсан бөгөөд үүний тусламжтай шинэ гарагийн мэдээллийг боловсруулжээ. Нийт 500 гаруй км диаметртай уг гараг Нарыг бүтэн тойрохын тулд 1136 жил зарцуулах юм байна.
Нарны аймагт нийт найман гараг оршдог. Эдгээрээс гадна, Дэлхийн ван, Церера, Макемаке, Эрида, Хаумеа гэх таван одой гараг бий. Одоогийн байдлаар эрдэмтэд дахиад 50 гаруй тэнгэрийн эрхэс олж тогтоон судалж байгаа ба үр дүнд нь заримыг нь одой гарагийн тоонд оруулах магадлалтай юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт