NASA Ангараг гариг дээр бичигдсэн анхны дуу чимээтэй бичлэгийг дэлгэлээ

Ангараг гариг хэрхэн "сонсогддог" вэ

NASA-гийн Ангараг гариг руу илгээсэн "Perseverance" судалгааны робот станц "Ingenuity" нисдэг тэрэгний хөөрч, газардаж буй бичлэгийг хийж байх явцдаа Ангараг гаригийн дуу чимээг бичиж авчээ. Энэхүү бичлэгт Ангараг гариг болон "Ingenuity" нисдэг тэрэгний чимээ анх удаа бичигдэж үлдсэнээрээ онцлогтой юм. NASA уг бичлэгийг өөрсдийн Twitter хуудаснаа байршуулсан ба сонсоход илүү хялбар болгохын тулд бичлэгийн дууг 84 герц давтамжтай болгож өөрчилсөн байна. Түүнчлэн робот станц өөр төрлийн нисдэг тэрэгний дүрсийг бичиж авч буй нь түүхэнд үлдэх явдал болсон гэдгийг NASA онцолжээ.

Дашрамд сонирхуулахад, АНУ-ын сансар судлалын агентлагийн "Perseverance" судалгааны робот станц нь долоон сарын хугацаанд 470 сая километр урт замыг туулсны эцэст өнгөрөгч хоёрдугаар сард Ангараг гариг дээр газардсан билээ. Энэ хугацаанд Ангараг гаригийн өнгөт зураг, мөөгөнцөр үүсч байгаа гэрэл зургуудыг дурандаа буулгажээ.

Хэрэв Ангараг гариг дээр амьдрал үүсэх боломжтой гэдэг нь батлагдвал гаригийн нөөц бололцоог ашиглан хүн төрөлхтөн суурьших боломжтой гэдгийг эрдэмтэд онцолж байгаа юм.

I’ve seen what the #MarsHelicopter can do – and now I’ve heard it.

Grab headphones and listen to the otherworldly hum of Ingenuity’s blades as it headed south to scout a new area on its fourth flight.

How I captured both sight and sound: https://t.co/95J9X3bcyO pic.twitter.com/Lw44x7kqYZ

— NASA's Perseverance Mars Rover (@NASAPersevere) May 7, 2021

Buro.Mongolia

2021-05-11, 17:09