Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
Карли Клосс, Жизель Бюндхен, Виктория Бекхэм, Крис Хемсворт, Жессика Частейн болон Эмма Уотсон нар олон улсын эмэгтэйчүүдийн баярыг сэтгэл хөдөлгөм мессежээр угтлаа
Dior-ын хавар-зун 2017 цуглуулга феминизмийн сэдвийг хөндөж байсныг та санаж байгаа биз ээ. Тэгвэл өчигдөр жүжигчин Жессика Частейн тус цуглуулгын хамгийн их анхаарал татсан футболкаг өмсөн өөрийн Instagram хуудаснаа "Феминизм нь улс төр, эдийн засаг, болон нийгэм дэхь хүйсийн эрх тэгш байдлын талаарх онол юм" хэмээн нийтэлжээ.
Супер модель бүсгүй маань охинтойгоо авахуулсан зургаа нийтлэн "илүү их хайр, илүү их сэтгэл, илүү их хүндлэл, илүү их эрх тэгш байдал болон илүү их дэмжлэг" хүсэн ерөөж, дэлхийн бүх эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэжээ.
Эмма Уотсон энэхүү баярыг тохиолдуулан National Geographic-ийн албан ёсны Instagram хуудсыг хэсэг хугацаанд хариуцан авч, чадварлаг эмэгтэй зурагчдын дарсан олон гайхалтай зурагнуудыг уг хуудаснаа нийтлэн олонд түгээхээр болжээ. Тэрээр мөн "эмэгтэйчүүд ердөө л хүний үндсэн суурь эрхээ эдлэхийг хүсэж байна" гэсэн бичигтэй цамц өмссөн байлаа.
"Бид тэднийг мэдээсэй, бид тэднийг өсгөөсэй, бид тэдэн шиг байгаасай" гэх алдартай ишлэл хавсарган гэр бүлийнхээ хувийн зурагнуудыг хуваалцжээ.
"Үзэсгэлэнт эхнэртээ, охиндоо, ээждээ болон энэ дэлхийг улам бүр сайхан болгодог бүх хүчирхэг, эрэлхэг эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе. Ирээдүйн эмэгтэйчүүдийг бид өнөөдөр өсгөн, хүмүүжүүлж байгаа гэдгийг бүү мартаарай" гэх сайхан үгсийг Крис өөрийн Instagram хуудаснаа бичин, эмэгтэйчүүдийн зүрхийг уяраав.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт