“Рио Тинто Монгол” компани нь нийслэлийн зүрхэн хэсэг буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун жигүүр дэх 10.2 га талбайг ногоон байгууламжаар тохижуулж, дөрвөн жилийн дараа олон нийтэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа билээ.
“Паркаа хамтдаа бүтээе” төсөлд иргэдийн оролцоог хангахын тулд тус компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд иргэдээс энэ талбайд юу байлгахыг хамгийн их хүсэж буйг судлан 10 мянга орчим хүнээс санал хүлээн авч, үүнд үндэслэн зураг төслөө гаргасан байна.
Тэгвэл тэд шинээр бий болох ногоон хүрээлэнгийн дэлгэрэнгүй зураг төсөл, концепцийг албан ёсны вэбсайт болох parkrio.mn-д нийтэлжээ. Зураг төслийн хүрээнд талбайн газар шорооны ажлыг удахгүй эхлүүлэх юм.
Ирээдүйд бий болох энэхүү ногоон хүрээлэнгийн 80% нь ногоон байгууламж, ботаникийн цэцэрлэг, 20% нь тухлах талбай буюу суух сандал, саравч, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай зэргээс бүрдэх болно. Ийнхүү хотын төвд олон нийтийн орон зай бий болсноор эрүүл мэнд талаас иргэдийн стресс буурч, сэтгэл санаа тайван болж, сэтгэл ханамжийн түвшин нэмэгддэг бол нийгмийн хүчин зүйлс талаас иргэдийн дунд шинэ соёл дэлгэрч, ялгаатай байдал буурч, нэгдмэл байдал дэмжигдэж эхэлдэг аж.
Гэвч эдгээр 3D зургууд шиг үзэсгэлэн төгөлдөр парк бий болгоход ганцхан зун хангалтгүй. Анхны ногоон ургамлыг суулгахаас эхлээд бид багадаа дөрвөн жил, нийт 10 орчим жил хүлээх шаардлагатай. Учир нь тохижуулах талбайн хөрсийг шинэчлэх, мод шинээр тарьж ургуулах, усалгааны систем бий болгох, цаашид өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай амьд цэцэрлэгт хүрээлэн босгоход олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа орох нь гарцаагүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг parkrio.mn вэбсайтаас хүлээн аваарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт