Доромжлол гэж үзсэн байна
Загвар өмсөгч Кендалл Женнерийн оролцсон Pepsi компанийн шинэ сурталчилгаа сүүлийн үед маш их шүүмжлэлд өртөж байгаа.
Сурталчилгааны үйл явдалд Кендалл Женнер зураг авалтынхаа дундаас гарч өнгөт арьст, ижил хүйстэн, хүмүүсийн жагсаалд нэгдэж буйгаар гардаг. Видеоны төгсгөлд тэд цагдаа нартай нүүр тулдаг бөгөөд энэ үеэр Кендалл нэгэн цагдаад лаазтай Pepsi ундаа өгснөөр бүгд тэврэлдэж бүжиглэн, үйл явдал аз жаргалтайгаар төгсдөг.
Гэвч Twitter-ийн хэрэглэгчид энэхүү сурталчилгааг мэдрэмжгүй бөгөөд чухал зүйлийг доромжилсон гэж үзжээ. Ялангуяа энэхүү видеоны цагдаа нар дээр тулж очдог хэсгийг "Black Lives Matter" хөдөлгөөний тэмцэгч бүсгүйн алдарт зургийг дууриахыг оролдсон гэж хүмүүс буруутгаж байна. Мөн Pepsi компанийг ундаагаа борлуулахын тулд ноцтой сэдвийг үнэгүйдүүлсэн гэж олон нийтийн сүлжээний хэрэглэгчид бухимдсан юм.
I'm boycotting all @Pepsi products until they apologize for this blasphemy. Here's a list of their brands: https://t.co/9Rf91nLVyX pic.twitter.com/HsvUvj27Bl
— Charles M. Blow (@CharlesMBlow) April 5, 2017
Жишээ нь Twitter-ийн @BillRatchet нэртэй хэрэглэгч Кендалл Женнерийг Исламын улс буюу "ISIS" бүлэглэлд лаазтай Pepsi өгч терроризмыг зогсоохыг уриалжээ.
imagine the peace we would have in the world if kendall jenner handed ISIS a pepsi
— wus poppin jimbo (@BillRatchet) April 5, 2017
Хүмүүсийн бухимдлаас болж Pepsi компани албан ёсны Youtube сувгаасаа энэхүү сурталчилгааг устгаж, Variety сэтгүүлд буруу шийдвэр гаргаснаа хүлээсэн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт