S Rewards-тай Black Friday: Хамгийн том хямдралууд Шангри-Ла төв болон Сентрал Тауэрт болно

Шангри-Ла төв болон Сентрал Тауэрын зүгээс үнэнч хэрэглэгчдэдээ зориулан жил бүрийн арваннэгдүгээр сард зохион байгуулдаг Black Friday хямдралтай худалдаа эхлэхэд хоёр хоног үлдлээ. Энэ жил тэд хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ худалдан авалтыг илүү үр өгөөжтэй, сэтгэл ханамжтай болгох зорилгоор олон гайхалтай хямдрал, урамшуулал болон гэнэтийн бэлгүүдийг бэлджээ. Үүнд:


Хамгийн том хямдралууд Шангри-Ла төв болон Сентрал Тауэрт

Арваннэгдүгээр сарын 22-28-ны хооронд 50% хүртэлх хямдралтай худалдаа зохион байгуулагдах бөгөөд зөвхөн арваннэгдүгээр сарын 29-ний өдөр бараа бүтээгдэхүүнүүд 70% хүртэлх дүнгээр хямдарна.

IPhone 16-тай “Shopping Marathon”

Арваннэгдүгээр сарын 22-29-ний хооронд буюу Шангри-Ла төв болон Сентрал Тауэрын Black Friday кампанит ажлын хугацаанд S Rewards лоялти аппликейшныг ашиглан хамгийн олон дэлгүүрт худалдан авалт хийсэн нэг хэрэглэгч iPhone 16 ухаалаг гар утасны эзэн болно. 

S Rewards-ийн үнэнч хэрэглэгчдэд зориулсан “Balloon Surprise”

Шангри-Ла төвийн зүгээс "Balloon Surprise" буюу худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрүүдийн бэлгийн карт, ваучер, нэг сая төгрөгийн үнийн дүн бүхий бэлгийн багц, мөн супер шагнал болох Шангри-Ла зочид буудлын Deluxe өрөөнд амрах эрхийн бичиг тэргүүтэй олон бэлгийг өөртөө агуулсан 1,000 бөмбөлгийг S Rewards лоялти аппликейшны үнэнч хэрэглэгчдэд тараах болно. Тус арга хэмжээ арваннэгдүгээр сарын 22-нд буюу баасан гарагт 13:00, 16:00, 19:00 цагт Шангри-Ла төвийн Атриум хэсэгт зохион байгуулагдана.

S Rewards лоялти аппликейшн ашиглан дурын нэг удаагийн худалдан авалт хийсэн хэрэглэгчид Balloon Surprise-д оролцох боломжтой.


Шангри-Ла төв & Сентрал Тауэр

Facebook: Shangri-La Centre, Ulaanbaatar , Central Tower 

Вэбсайт: www.shangrilacentreub.mn 

Buro.Retelling

2024-11-20, 12:12