Мөн Наадам ресторанд өглөөний цайгаа ууж, Шангри-Ла спорт клубд үйлчлүүлэх эрх дагалдана
Аз жаргалтай, сайхан ирээдүйнхээ төлөө бид өдрийнхөө ихэнх цагийг, энергийнхээ дийлэнх хувийг ажилдаа зарцуулж байна. Шаргуу ажиллах тусам бид хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх ч аливаа зүйл зохистой хэмжээнээсээ хэтрэхээр сөрөг үр дагаврууд дагуулдаг жамтай. Тухайлбал, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан судалгаанд долоо хоногт 55 болон түүнээс дээш цагаар, ямар ч амралтгүй ажилладаг хүмүүс 35-40 цаг ажилладаг хүмүүстэй харьцуулбал цус харваж, зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл нь 35%, 17% хувиар тус тус их байдаг гэнэ. Харин ердөө ганцхан өдрийн турш өдөр тутамдаа хийдэг ажлуудаасаа завсарлага авахад л стресс тайлагдаж, тархины үйл ажиллагаа сайжирч, сэтгэл зүй эрүүлждэг байна. Иймд их ажлын дундуур тухтай газар биеэ амрааж, амттай хоол идэж, спортоор хичээллэн хөлсөө гадагшлуулах нь зүгээр нэг тансаглал биш, харин ирээдүйнхээ болон хайртай хүмүүсийнхээ төлөө хийж буй том хөрөнгө оруулалт юм.
Тиймээс бид Шангри-Ла зочид буудалтай хамтран $780 (бүх татвар орсон) ам.долларын үнийн дүн бүхий Executive Suite ангиллын өрөөнд нь нэг өдрийн турш амарч, Наадам ресторанд өглөөний цайгаа ууж, Шангри-Ла спорт клубд үйлчлүүлэх эрхийг Giveaway-дээ оруулж байна. Энэ бол цар тахал бүрэн намжаагүй байгаа энэ үед хамгийн эрсдэл багатай бөгөөд хол зам туулж ядрахгүйгээр орчноо солих жижиг аялал л гэсэн үг юм.
Улаанбаатар хотын зүрхэнд байрлах Шангри-Ла зочид буудлын хамгийн дээд зэрэглэлийн ангилалд багтдаг энэхүү өрөө нь Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн эсвэл Чингис хааны талбай руу харсан хотын шилдэг үзэгдэх орчинтой, цэлгэр зайтай бөгөөд тансаг зэрэглэлийн тавилга, тоног, төхөөрөмжөөр тохижуулсан, тав тухтай зочны, унтлагын болон ариун цэврийн өрөөнүүдтэй билээ. Мөн Executive Suite нь wifi, телевиз, олон улсын дуудлага хийх боломжтой утас, электрон сейф болон бусад тав тух хангах хувийн арчилгааны болоод оффисын тоног төхөөрөмж, бичгийн хэрэгсэлтэй юм.
Амралтын хамгийн чухал хэсгийн нэг болох өглөөний цайгаа та Шангри-Лагийн хоёр давхарт байрлах хагас буфет Наадам рестораны тухтай орчинд уух боломжтой.
Харин зочид буудлын спорт комплексын хувьд 7000 м.кв талбай бүхий Улаанбаатар хотын хамгийн том, орчин үеийн веллнесс цогц байгууламж хэмээн тодорхойлогддог байна. Тус комплекс нь фитнес талбайгаас гадна 25 метр урттай, таван эгнээ бүхий усан сан, йога, пилатиз, спиннинг, тулааны урлагийн групп хичээлийн ангиуд, тоглоомын талбай болон Juice Bar хэсэгтэй юм. Тиймээс та өөрийн сонирхолд таарсан дуртай спортын төрлөөсөө сонгож хичээллэнгээ эрүүл хоол, уух зүйлсээс сонгон үйлчлүүлээрэй.
Эдгээрээс гадна Шангри-Ла зочид буудал нь шинэ жилийн баярыг тохиолдуулан бүх хэрэглэгчдэдээ зориулан өөрийгөө эсвэл дотнын хүнээ баярлуулахад тохиромжтой «Festive Moments» өрөөний багцаа гаргасан байна. Тус багцад делюкс ангиллын өрөөнд нэг хонох, хоёр хүний өглөөний цай, Hutong Restaurant үйлчлүүлэх 100,000 төгрөгийн эрх, баярын онцгой үдийн цайны сет, Moet & Chandon Imperial Brut оргилуун дарс, Shangri-La SportsClub үйлчлүүлэх эрх багтжээ.
«Festive Moments» багцын үнэ - ₮888,000 /Бүх татвар орсон/
Захиалга өгөх утас: 7702 9999
Шангри-Ла Зочид Буудал
Хаяг: СБД, 1-р хороо, Олимпийн гудамж 1
Утас: 77029999
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт