Шинэ оноос өмнө жинхэнэ хайраа олох 10 арга

Tinder апп зөвлөж байна

Tinder аппын хэвлэл мэдээллийн алба 2017 оны үзүүлэлтүүдээ дүгнэж, болзооны талбар дээр амжилттай яваа хэрэглэгчдийн хуудас хэрхэн бусдаасаа ялгарч буйг олж тогтоосон байна. Эдгээр шинж тэмдгүүд дээр тулгуурлан Tinder апп амжилттай болзох 10 энгийн зөвлөгөөг өглөө.

Юуны өмнө тус аппын хамт олон өөрийн хувийн хуудасныхаа мэдээллийг бүрэн бөглөхийг зөвлөжээ. "Энэ бол тань руу хэн нэгэн бичих эсэхийг шийдвэрлэх маш чухал хүчин зүйл" гэж Tinder онцолж байна.

Ерөнхийдөө зөвлөгөөнүүдийн дийлэнх нь хэрэглэгчдийн зурганд төвлөрсөн байлаа. Тухайлбал Tinder зураг авахуулахдаа инээмсэглэхийг зөвлөж (хүмүүсийн сонирхлыг 14%-иар илүү татна), нарны шил ба малгайгаа тайлж, камерын дуран руу эгц харахыг санал болгосон байна (таны хүнтэй танилцах боломж дахин 4%-иар нэмэгдэнэ). Малгай нь таны боломжийг 12%-иар бууруулдаг гэдгийг Tinder-ийн хамт олон мэдэгдсэн юм. Мөн тэд бусдаас ялгарч харагдахын тулд зургаа даруулахдаа тод өнгийн хувцас өмсөхийг зөвлөжээ. Учир нь "Хэрэглэгчдийн 72% нь хувийн хуудасныхаа үндсэн зураг дээр саармаг өнгийн хувцас өмссөн харагддаг" гэнэ.

Хэвлэл мэдээллийн албаны мэдэгдэж буйгаар Tinder аппын "Ухаалаг зураг" гэх үйлдэл нь таны хайр дурлалаа олох магадлалыг 12%-иар ихэсгэдэг гэжээ. Энэхүү алгоритм нь таны нийтэлсэн зургуудаас бусад хүмүүст хамгийн ихээр таалагдах зургийг автоматаар сонгож, хуудасны тань эхэнд байршуулдаг аж.

Эцэст нь Tinder апп хүмүүст аль болох олон удаа хөдөлдөг эможи илгээж, шинэхэн танилцсан хэрэглэгчидтэйгээ хүндэтгэлтэйгээр харьцаж, мөн хамгийн чухал нь өөрийнхөөрөө байхыг зөвлөжээ.

Сонирхуулахад ням гарагийн хоёрдугаар хагаст Tinder аппын хэрэглэгчид хамгийн идэвхтэй байдаг аж. Хүмүүс стрессээр дүүрэн ажлын шинэ долоо хоногийн өмнө эерэг мэдрэмж авахын тулд Tinder хуудастаа ордог болохыг тус аппын хамт олон мэдэгджээ.

Buro.Mongolia

2017-12-22, 10:00

  • Зураг: