Рейтингийг жүжигчин Жорж Клуни тэргүүлж байна
Лондон хотын гоо зүй ба гоо сайхны мэс заслын төвийн тэргүүн Жулиан де Сильва шинжлэх ухаан дээр тулгуурлан дэлхийн хамгийн царайлаг эрчүүдийг (алдартнуудаас) олж тогтоожээ. Тэрээр энэхүү судалгааг хийхдээ Грекийн гоо сайхны алтан харьцааны томьёог ашигласан байна.
Судалгааны үр дүнд хамгийн төгс нүүр царайтай эрэгтэй хүнээр жүжигчин Жорж Клуни шалгарчээ. Түүний нүүр царай энэхүү алтан харьцааны томьёонд 91% тохирч байсан юм. Жагсаалтын удаах байруудад Брэдли Купер, Брэд Питт, Харри Стайлз, Дэвид Бекхэм, Уилл Смит, Зейн Малик, Идрис Эльба нар багтжээ.
Түүнчлэн Жулиан де Сильва жүжигчин Райан Гослингийг Холливүүдийн хамгийн сайхан хамартай эр гэж нэрлэсэн бол Дэвид Бекхэмийг хамгийн гоё нүүрний хэлбэртэй хэмээн нэрлэжээ. Та энэхүү жагсаалтын бүрэн хувилбарыг эндээс хараарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт