Хүн бүрт нээлттэй
Apple компани гэрэл зурагт сонирхолтой хэн бүхнийг #ShotOniPhone гэрэл зургийн тэмцээндээ урьж байна. Энэхүү тэмцээнд хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд хамгийн гол нь iPhone гар утсаар дарсан гэрэл зургаа илгээх учиртай.
Мэргэжлийн гэрэл зурагчдаас бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн тэмцээнд ирсэн бүтээлүүдээс шилдэг 10 гэрэл зургийг шалгаруулах ба шалгарсан бүтээл дэлхийн өнцөг булан бүрт байрлах хамгийн том сурталчилгааны самбарууд дээр тавигдаж, Apple-ийн Instagram хуудас дээр нийтлэгдэх юм.
Тэмцээнд хэрхэн оролцох вэ?
Twitter болон Instagram олон нийтийн сүлжээнд #ShotOniPhone hashtag-ийг ашиглан тэмцээнд илгээхийг хүссэн гэрэл зургаа нийтлэх ба тайлбар дээр ямар загварын iPhone утсаар дарсан болохоо заавал дурдах. Мөн shotoniphone@apple.com хаягаар илгээх боломжтой ба нэгдүгээр сарын 22-ноос хоёрдугаар сарын 7-ны хооронд бүтээлүүдийг хүлээж авах юм. Тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Apple брэндийн албан ёсны вебсайтаар зочлоорой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт