Энэ жилийн Sony world photography awards уралдаанд бүх цаг үеийн хамгийн олон буюу 230,103 гэрэл зураг оролцож байна
Дэлхийн хамгийн том гэрэл зургийн уралдаанд энэ жил 186 орноос мэргэжлийн, залуучуудын болон нээлттэй гэх гурван ангилалд 230 мянган гэрэл зураг цугларчээ. Эдгээр гэрэл зургуудын шилдэгүүдийг зохион байгуулагчид цувралаар тодруулах юм байна. Sony world photography awards-ын эхний шатанд шалгарсан зургуудыг өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд тодруулсан бол өнөөдөр оюутан, сурагчдаас ирсэн бүтээлүүдээс шалгарсан бүтээлүүдийг зарлах болно. Улмаар гуравдугаар сарын 29-нд залуучуудын болон нээлттэй төрөлд оролцсон гэрэл зурагчдын шилдэг нь тодроно. Харин 2016 оны шилдэг мэргэжлийн гэрэл зурагчид дөрөвдүгээр сарын 21-нд Лондон хотноо тодорч, шагналаа гардана.
Энэхүү уралдаанд шалгарсан гэрэл зургуудтай үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 22-с эхлэн Лондонгийн алдарт Сомерсет хауст гарч эхлэх юм байна.
Эхний шатанд шалгарсан зарим зургуудаас
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт