Стивен Хокинг хар нүхээр дамжин өөр ертөнц рүү орж болно гэв

Гэвч буцах зам үгүй

Одон орон судлаачид хар нүхний тухай олон жил бодон толгойгоо гашилгасан. Саяхан Стивен Хокинг энэхүү учир битүүлэг үзэгдлийн талаар өөрийн хувилбараа дэвшүүллээ

Физикч Стивен Хокинг Стокхольмд болсон хурлын үеээр хар нүхээр дамжин өөр орон зай руу орох боломжтой гэсэн илтгэл тавилаа. Хар нүхний талаарх онолууд нь үүнийг байж болохыг нотолж байгаа юм. "Хар нүх том байх учиртай бөгөөд хэрэв тэр эргэлддэг бол өөр ертөнц рүү орох боломжтой ч буцаж ирэх аргагүй юм. Ийм байдлаар сансарт нисэх хүсэл надад ч гэсэн төрсөн. Гэхдээ би үүнийг туршиж үзэхгүй байхсан" гэж алдарт физикч хошигножээ.

Уг илтгэлийн дэлгэрэнгүйтэй та танилцахыг хүсвэл Стокхольм дахь Royal Institute of Technology сайтнаас үзэж болно.

 

Б.Амина

2015-08-27, 16:00

  • Зураг: