Ватикан Fiat Lux: Illuminating our Common Home нэртэй арга хэмжээний хүрээнд нэн ховор амьтдыг хамгаалах ажилд нэгдлээ
Ватиканд гайхалтай гэрлийн үзүүлбэр болж өнгөрлөө. Гэгээн Петрийн сүм нэн ховордсон амьтдын зургаар гадна үзэмжээ чимжээ. Энэхүү гэрлэн шоу нэг цаг үргэлжилж, хоёр дахин гарсан байна. Гэрэл зургуудыг орчин үеийн хөгжим болон зэрлэг байгалийн дуу чимээтэй хослуулсан ажээ. Эдгээр гэрэл зургууд нь National Geographic-ийн зурагчин Жоэл Сарторегийн бүтээлүүд юм байна.
Гэгээн Петрийн сүм энэхүү арга хэмжээгээр анх удаа байгаль орчин, экологийн асуудалд анхаарлаа хандуулсан юм. Ихэнхи үзэгчид сэтгэл хангалуун байсан ч зарим нэгэн нь уг арга хэмжээг сүмийн хувьд байж боломгүй үйлдэл гэж үзжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт