Victoria’s Secret-ийн үдэшлэг: Эльза Хоск, Тейлор Хилл ба бусад моделиуд

Моделиуд өөрсдийн оролцсон шоугаа үзэхээр Нью-Йорк хотод үдэшлэг зохиолоо

Өчигдөр Victoria's Secret брэндийн загварын шоу бүрэн эхээрээ ABC телевизээр цацагдсан билээ. Үүнийг тохиолдуулан Нью-Йорк хотын Spring Studios агентлагийн байранд томоохон үдэшлэг зохиогдож, загварын шоуг дэлгэцээр дамжуулан үзүүлсэн байна. Загварын шоуг үзэхээр мэдээж хэрэг тус брэндийн сахиусан тэнгэрүүд, шинэхэн загвар өмсөгчид гээд шоунд оролцсон үзэсгэлэнт бүсгүйчүүд хүрэлцэн иржээ.

Арга хэмжээнд ирсэн моделиуд бариу, нэвт гэрэлтсэн, мини даашинз ба комбинзон өмсөн ерөнхийдөө нэлээд тачаангуй дүр төрх бүрдүүлсэн байлаа. Харин тэдний дундаас сул өмд, футболка, пүүз өмсөн спорт стилиэр хувцасласан Тейлор Хилл ганцаараа онцгойрсон юм.

Buro.Mongolia

2018-12-04, 10:00

  • Зураг: