АНУ-ын харилцаа холбооны томоохон компаний нэг Verizon Communications Yahoo! компанийг худалдан авснаа өчигдөр зарлажээ
Хэрэв яг нарийн тооцоолох юм бол энэхүү худалдаа нь 4,83 тэрбум доллараар хийгдэж байгаа. Yahoo зөвхөн интернет бизнесээ зараад зогсохгүй, зарим нэг үл хөдлөх хөрөнгөө ч худалдаалж байгаа аж. Гэхдээ тус компаний оюуны өмчийг тусад нь худалдах бөгөөд Азид байгаа хөрөнгө нь энэхүү хэлэлцээрт хамрагдаагүй юм. Өнөөдрийн байдлаар Yahoo-г сард нэг тэрбум хэрэглэгч буюу дэлхийн хүн амын долооны нэг хувь нь ашигладаг байна.
Verizon компани Yahoo-г тэдний 2015 онд худалдан авч байсан AOL хэвлэл, мэдээллийн корпорацитай нэгтгэж дижитал сурталчилгааны ашиг орлогыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг хэвлэл мэдээллийн компани бий болгон хөгжүүлэх зорилготой гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Yahoo компаний ерөнхий захирал Марисса Майер хэлэхдээ "Yahoo бол дэлхийг өөрчилсөн компани. Yahoo харин одоо Verizon ба AOL корпорациудтай хамтран дэлхийг үргэлжлүүлэн өөрчлөх болно" гэжээ.
Сонирхуулахад, энэхүү худалдааны талаарх цуурхал өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн бөгөөд албан ёсны мэдэгдлээс өмнө хамгийн анх Wall Street Journal энэ тухай мэдээллэж байсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт