Ямар мессенжер хамгийн найдвартай нь вэ?

Хамгийн сайн нууцлалтай

Amnesty International хүний эрхийн төрийн бус байгууллага хамгийн сайн нууцлалтай мессенжерүүдийн жагсаалтыг гаргажээ

Жил ирэх тусам олон нийтийн сүлжээн дэх аюулгүй байдлын асуудал улам ноцтой болж байна. Бидний нууц мэдээлэл рүү тусгай албаныхан, хартай хосууд, хэрэгт дуртай найзууд болон интернет хакерууд хүчээр нэвтрэхийг оролдох болсон. Тэгвэл одоо Amnesty International төрийн бус байгууллага бидэнд чатаа нууц хэвээр хадгалахад тусалж хамгийн найдвартай мессенжерүүдийн жагсаалтыг гаргалаа.

Энэхүү жагсаалтыг Facebook болон WhatsApp мессенжерүүд тэргүүлжээ. Тэд нийт 100 онооноос 73-ыг нь авч чадсан байна. Үүний араас 67 оноотойгоор iMessage, FaceTime, Telegram зэрэг мессенжерүүд орсон юм.

Харин хамгийн хамгаалалт муутай мессенжерээр Viber (47 оноо), Skype (40 оноо), ба Snapchat (ердөө 26 оноо) тодорчээ. Ямартаа ч мэдээд авахад илүүдэхгүй.

Buro.Mongolia

2016-10-23, 11:00

  • Зураг: