Жүжигчин Том Хэнкс Covid-19 вирусийн халдвар авжээ

Бусдад халдвар тараахгүй байх үүднээс тусгаарлагдаад байна

Жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэр Рита Уилсон нар Covid-19 вирусийн халдвар авсан тухайгаа Instagram хуудсаараа дамжуулан зарлалаа. Тэрээр мэдэгдэлдээ Австралид ирсний дараахан ханиадны шинж тэмдэг илэрч, бие нь сульдаж ядарсан тул шинжилгээ өгтөл Covid-19 халдвартай болох нь тогтоогдсон тухайгаа бичжээ. "Харин бид одоо эмнэлгийн албан тушаалтнуудаас гаргасан заавар зөвлөгөөг дагаж мөрдөн, бусдад халдвар тараахгүй байх үүднээс тусгаарлагдан, мэргэжилтнүүдийн хараа хяналтад ороод байна. Та бүхэн биеэ бодоорой" хэмээн нөхцөл байдлын тухай дурдсан байна.

Дашрамд сануулахад өчигдөр орой ДЭМБ коронавирусийн дэгдэлт "цар тахал" болсныг албан ёсоор зарласан ба Итали, Франц зэрэг улсууд хөл хорио тогтоогоод байгаа бол АНУ Европоос ирэх бүх нислэгийг хаагаад байна.

 

Buro.Mongolia

2020-03-12, 10:24