Загвар өмсөгч бүсгүй Pencils of Promise ашгийн бус байгууллагыг дэмжлээ
Уржигдар Нью-Йорк хотод Pencils of Promise нэртэй ашгийн бус байгууллагын зохион байгуулсан гала үдэшлэг болж өнгөрсөн байна. Энэ үеэр зохион байгуулагчид хандив цуглуулахаас гадна алдартнуудтай цагийг хамт өнгөрөөх ховор боломжуудыг дуудлага худалдаагаар зарж нийт 1,5 сая ам.доллар цуглуулж чаджээ.
Дуудлага худалдааны үеэр Грэммигийн шагналт уран бүтээлч Lil Jon-той хамт оройн зоог барьж, текиланы амталгаа хийх эрх 40,000 ам.доллараар, The Daily Show нэвтрүүлэгт (өмнө нь Барак Обама зочноор оролцож байсан) оролцох эрх 20,000 ам.доллараар тус, тус зарагдсан байна. Мөн арга хэмжээний үеэр модель Жижи Хадидтай хамт вааран эдлэл урлах сургалтад суух эрх 35,000 ам.доллараар худалдаалагджээ. Загвар өмсөгч бүсгүй хандивын арга хэмжээнд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадаагүй ч түүний ээж Йоланда Хадид охиноо төлөөлөн ирсэн байна.
Pencils of Promise нь хөгжиж буй улс орнуудын хүүхдүүдийг бичиг үсэгт тайлагдахад нь тусалж, тэдэнд боловсрол олгох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг сайн үйлсийн байгууллага юм. Тэд 11 жилийн хугацаанд 514 сургууль барьсан бөгөөд тэдгээр сургуулиудад одоогоор Лаос, Гватемал, Никарагуа, Никарагуа, Гана улсын 106, 862 сурагч суралцаж байна. Үүнээс гадна тус байгууллага нь хүүхдүүдэд цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуйн талаар мэдлэг олгодог "WASH" нэртэй хөтөлбөрөөрөө алдартай билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт