Маш их хэмжээний мөнгө зарцуулна
Жүжигчин Жорж Клуни ба түүний эхнэр Амаль нар тун удахгүй сайн үйлсийн аянд маш их хэмжээний мөнгө зарцуулах гэж байна. Тодруулбал алдарт хос "Clooney Foundation for Justice" сангийн хүрээнд Ливан улсад амьдарч буй Сирийн дүрвэгсдэд (3,000 гаруй хүүхдэд) зориулж долоон сургууль барьж өгөхөөр шийджээ. Тэд эдгээр сургуулиудыг босгоход нийт 2,25 сая доллар хандивлах гэнэ.
"Мянга, мянган Сири залуус хэзээ ч манай нийгмийн нэгэн хэсэг байж чадахгүйд хүрээд байна. Харин сургуулийн боловсрол энэ байдлыг өөрчилж чадна" гэж Жорж Клуни ярьжээ.
Жорж ба Амаль Клуни нарын санаачилсан энэхүү сайн үйлсийн аянд Google, HP компаниуд нэгдсэн бөгөөд тэд сургуулийг техник төхөөрөмжөөр хангах юм. Мөн UNICEF сан энэхүү төслийг удирдах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт