Улаанбаатар хот, Дөчин мянгат, Орос элчингийн эсрэг талын байранд хотын залууст чөлөөт хэв маягтай монгол хувцас санал болгож буй S.M.O.K-ын өндөр хар хаалгатай дэлгүүр бий. Дэлгүүр дотор дизайнер О.Анхбаяр, харин түүний дотор ойд дурлагч нэгэн өөрийнхөөрөө амьдарч байна. Үргэлжлэлийг эндээс...
S.M.O.K брэндийг бүтээж буй дизайнер О.Анхбаяр өөрийн Instagram хуудсан дахь анхны зургаа 408 долоо хоногийн /дөрвөн жил/ өмнө оруулжээ. Харин тэр S.M.O.K нэртэй анхны зургаа 141 долоо хоногийн өмнө буюу 2013 оны, зургаадугаар нийтлэсэн байна. Үүнээс хойш Улаанбаатарын залуус Монгол дизайнерын бүтээсэн чөлөөт хэв маягтай хувцас сонгож авах боломжтой болсон ба одоо улам бүр өргөжин тэлж байна. О.Анхбаярын өөрийн хийж буй зүйлдээ маш итгэлтэй, хэн нэгэнд таалагдах гэж хичээдэггүй, хийж буй загвартаа үндэсний хэв маяг, залуучуудын хүсэл сонирхлыг хамтатгаж чаддаг мэдрэмжтэй дизайнер юм. Харин тэрхүү мэдрэмжийг нь юу хөглөж, урамшуулж байдгийг нь сонирхохоор бид түүнээс хамгийн дуртай зүйлсийг нь асууж тодрууллаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт