iPhone-ны 10 “эрүүл” апп-ууд

Эрүүл мэнддээ анхаарахад асуудал алга!

Эрүүл мэнддээ онцгой анхаарахад туслах шинэ технологи ба таныг уйдаахгүй аппликейшнууд

Бидний энэхүү ухаалаг утасны топ-10 жагсаалт нь эрүүл мэндийн тухай сургаал биш хөгжилтэй тоглоом маягаар бүтээгдсэн билээ. Хүний зүүдийг хянадаг үйлчилгээний апп хэрэглэгчдэд хатуухан үг хэлж сэтгэлийн тэнхээ бэлэглэдэг үйлдлүүд ч оржээ. Тэгэхээр хандаад байгаарай!

Нэн түрүүнд iOS8-д байдаг “эрүүл мэнд” гэсэн аппыг харья. Энэ нь таны ухаалаг утсан дах эмнэлгийн болон фитнесийн аппуудын мэдээллийн нэгдсэн төв сан юм. “Эрүүл мэнд” апп таны зүрхний цохилтыг тоолох, шатаасан калори, цусан дахь сахар, өөх тосны хэмжээг хянадаг байна. Энэ бүх мэдээллийг нэгтгэх холбоос үүсгэж ерөнхий тоймыг дэлгэцэнд үзүүлэх энэ гайхамшигт цонх уруу хуруугаа ганц товшиход бүх зүйл тодорхой болно. Мөн эндээс өөрийнхөө тухай яаралтай үед хэрэг болох эрүүл мэндийн маш товчхон түүхийг тэмдэглэж болно. Цусны бүлэг, харшилдаг зүйлсээ ч оруулж болох юм.  Энэхүү товч түүх утасны тань нүүрэнд байрласнаар та нууц дугаар оруулалгүйгээр харж болно. Тэгэхээр үүнийг залхууралгүй бөглөөрэй. Учир нь эрүүл мэндийн тухай мэдээлэл яаралтай үед илүүдэхгүй шүү. Мөн дор дурдах зарим аппууд “эрүүл мэндтэй”  мэдээлэл солилцсоноор бүх хэрэгтэй зүйлс нэг дор байна гэсэн үг юм.

1) 7 Minute Workout – төлбөргүй

Энэхүү долоон минутын дасгал өдрийн турш цоглог байлгахаас гадна “эрүүл мэнд” апп-ын тусламжтайгаар шатаасан калорийг тань хянах болно.

2) Lark – төлбөргүй

Энэхүү апп  нь зөвхөн iOS8-ын “эрүүл мэнд” программ дээр ажиллахаар бүтээгдсэн ба таны iPhone-оос цуглуулсан мэдээллээс үндэслэж танд санал болгодог юм. Жишээ нь, таныг ажлаасаа түр амсхийж дасгалаа хийхийг сануулж болно.  Энэ бүгдийг амьд харилцаа хэлбэрээр хийдэг тул та дуртай асуултаа асууж болно.

        

3) UP by Jawbone – төлбөргүй

Jawbone UP бол эрүүл амьдрах хэв маягийн тань эхний алхам. Эхлээд UP тантай танилцах ба хэсэг хугацаанд таны хөдөлгөөн, нойр болон хооллолтыг тань хянах болно. Харин түүний дараа зөвхөн танд зориулсан хэдхэн хялбархан зөвлөмжүүд гаргаж өгөх юм байна. iOS8-ийн ачаар та тусгай бугуйвч зүүх хэрэггүй боллоо. Зөвхөн iOS8-ын “эрүүл мэнд” уруу нэвтрэхэд  л  UP таны хөдөлгөөн болон нойрыг тань хянаж эхэлнэ. Хэрэв та iphone6 ашигладаг бол  таны алхмыг ч мөн тоолж болно.

4) MyFitnessPal – төлбөргүй

MyFitnessPal бол iPhone болон iPAd-ын талбарууд дээрх маш энгийн хэрнээ эвтэйхнээр калорийг  тоологч юм.  Энэхүү апп  нь бүтээгдэхүүнүүдийн тухай хамгийн өргөн сонголтуудыг багтаасан. Түүнд дөрвөн сая гаруй нэр төрлийн мэдээлэл агуулагдсан ба маш хялбар аргачлалаар ажилладаг тул хоолны дэглэм барихдаа  хяналт болгон ашиглахад гайхалтай тохирдог. iPhone 6  дээрх iOS8-ын “эрүүл мэнд” апп-тай нэгтгэгдэж мэдээлэл солилцдог. Илүү сонирхолтой байхын тулд та найз бүсгүйчүүдтэйгээ хамт хоолны дэглэм барьж үр дүнгүүдээ хамтдаа харж болно.

5) CarrotFit – 1.8$

CarrotFit aпп  нь хэрэглэгчдэд дасгал хийж илүүдэл жингээсээ ангижрах цаг болсныг нэлээд ширүүхэн байдлаар тайлбарладаг юм. iPhone 6 дээрх iOS8 - тай хавсардгаараа таны бие дэх өөрчлөлтүүдийг илүү оновчтойгоор хянах боломжтой. Үүнээс гадна энэхүү апп  нь бусад төстэй программуудыг бодвол эзэмшигчийнхээ тухай зарим үед тун тааламжгүй шүүмжлэлүүдийг өгдөг. Тэгэхээр энэ аппыг татаж авах гэсэн хүнд зөвхөн iOS8 эсвэл дараачийн хувилбар хэрэг болдог тул та хошин мэдрэмжтэй байхад илүүдэхгүй шүү.

6) WebMD – төлбөргүй

WebMD бол таны iOS8-ийн “эрүүл мэнд” аппаар цуглуулсан мэдээлэлд тулгуурлан танд өгөх эмчийн зөвлөгөө юм.   

7) Fitnet Personal Fitness Workouts – төлбөргүй

Энэхүү апп-ийн тайлбарт өгүүлснээр Fitnet бие мах бодынхоо хөгжлийн төлөө бодит зорилго тавьж, түүндээ хүрэхэд тань тусалдаг гэжээ. Үнэхээр урамтай сонсогдож байна! Үүнд хэрэглэхэд хялбар хуанли болон “эрүүл мэнд” апптай нийцэх боломж давхар ордог байна.    

8) Sleepio – the sleep improvement app – iPhonе дээр төлбөргүй

Энэхүү апп хүний нойрыг сайжруулахад тусалдаг. Sleepio Оксфордын Их Сургуулийн профессорын зөвлөгөөн дээр үндэслэж таны амьдралын хэв маяг, унтах ба сэрэх хуваарь, унтлагын өрөөний тань орчин, бодлыг хүртэл хянах боломжийг танд олгоно. Энэ программ таны iPhone дээрх “эрүүл мэнд” апптай гайхалтай нийцдэг ба өөртөө тохиромжтой үедээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах боломжийг олгодог юм.

9) Sleep Better – iPhonе дээр төлбөргүй

Ухаалаг сэрүүлэг болох Sleep Better нь хэмээх спортын шийдэл зохиогч Runtastic компанийн бүтээл ба iOS8-ийн “эрүүл мэнд” аппанд орсон анхны сэрүүлэг юм. Үүгээр нойрныхоо мөчлөгүүдийг хянаж өглөөд хөнгөн босохын тулд унтах хэв маягтаа зохистой өөрчлөлт хийхэд туслах юм. Хэрэв та шөнө дунд сэрдэг бол Sleep Better нойроо сайжруулах маш энгийн аргуудыг танд зөвлөнө.  Мөн энэхүү апп  нь таны өдрийн үйл хөдөлгөөнийг нойронд тань хэрхэн нөлөөлж буйг тодорхойлох болно.

10) MotionX-24/7 – iPhone дээр 1.07$

MotionX-24/7 нь нойрыг сайжруулахын тулд бүтэн өдрийн турш хөдөлгөөнийг хянахаар бүтээгдсэн анхны апп юм. Түүнд долоон жил явуулсан биохимийн тухай судалгааны мэдээлэл орсон.  Энэ үйлчилгээ таны зүрхний цохилт, өдөрт алхсан  зайг хэмжиж,  биеийн жинд тань орсон өөрчлөлтийг тооцоолж, хурхирсан эсэхийг тань хянана. Энэ үзүүлэлтүүдийг хооронд нь нэгтгэж дүгнэлт гаргана.  MotionX-24/7 жингээ барихын тулд бага зэргийн биеийн ачаалал авахыг танд уриална. Хамгийн чухал нь энэхүү апп  таны нойрноос хамааран хамгийн сэргэг үеийг тань, сонгон сэрээж дасгал хийх нэн тохиромжтой үеийг хэлж өгөх юм. Мөн л iOS8-ийн “эрүүл мэнд” апптай тохирч мэдээлэл солилцоно.  

Ж.Чинбат

2015-12-02, 17:00

  • Зураг: Buro 24/7 Russia