ОУОХ зөвшөөрсөн
Олон Улсын Олимпийн Хороо ОХУ-ын шигшээ багийн тамирчдыг Рио-де-Жанейрод зохион байгуулагдах Олимпийн наадамд оролцохыг зөвшөөрлөө. Гэвч зарим тамирчид оролцохгүй байх магадлалтай байна
Олон Улсын Олимпийн Хорооны (ОУОХ) албан ёсны сайт дээр ОХУ-ын шигшээ багийн тамирчдыг Риод болох Олимпийн наадамд бүрэн бүрэлдэхүүнээр нь хасахгүй байх шийдвэр гарсныг мэдээллэжээ.
Тэгэхдээ ОХУ-ын зарим нэг баг ба тамирчид Олимпийн наадамд оролцох үгүйг тухайн төрлийн олон улсын хороо оролцогч бүрийг тусад нь авч үзэж тэдний допинг сорил дээр үндэслэж, дүгнэсний эцэст эцсийн шийдвэрээ гаргах юм байна.
Дэлхийн допингийн эсрэг агентлагын хараат бус хорооны гаргасан тайланд заасан зөрчилд холбогдсон ба допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тамирчид Олимпийн наадамд оролцохгүй гэжээ. Эргэн сануулахад, WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас ОХУ-ын шигшээ багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь Рио-2016 Олимпийн наадамд оролцуулахгүй байх зөвлөмж гаргаж байсан. Учир нь 2015 оны арваннэгдүгээр сард Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хараат бус хороо ОХУ-ын тамирчдыг допингийн эсрэг дүрмийг зөрчсөн гэж буруутгаж байсан билээ. Мөн саяхан тус улсын хөнгөн атлетикийн шигшээ багийн Олимпийн наадамд оролцох эрхийг нь хасаад байсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт