Анхны харц: Dr. Dre-гийн шинэ Pioneer чихэвч

SE-Master1

Tөгс дуутай гар хийцийн, шаазан, савхи болон хөнгөн цагаан эд ангитай шинэ чихэвчинд зарах 2600 ам.доллараа бэлдэцгээе

Хөгжим сонсох тоног төхөөрөмжүүд одоогийнх шиг ийм алдартай байгаагүй билээ. Боломжийн үнэтэй төхөөрөмжүүд олон төрлийн сонголттойгоор байдаг  ч жинхэнэ хөгжим сонирхогчид SE-Master1 загварыг үнэлэх хэрэгтэй. Энэхүү загварыг Pioneer компани бүтээхдээ сонсогчдынхоо дуу авиа мэдрэх мэдрэмжинд нөлөөлөхийн зэрэгцээ тухайн аксессуар сүүлийн үеийн загварын чиг хандлагад нийцүүлэхийг хичээжээ.

Энэхүү чихэвчний хэсэг бүрийг гараар угсарч, аудио эд ангиуд нь Parker Ceramic Coating-ын бүрэлттэй юм. Хамгийн дээд зэргийн дуу, үзэмжийг савхи, хөнгөн цагаан оруулгууд ашиглан бүтээжээ. Мөн багцанд нь алтаар бүрсэн кабель утас багтсан байна.

Buro.Mongolia

2015-07-03, 00:21

  • Зураг: Buro 24/7 Russia