CarPlay болон Android Auto
Энэ намар ухаалаг утасны программ хангамжийг хяналтын самбарт нь суулгасан машинууд худалдаанд гарна. Энэ төрлийн авто машины борлуулалт 2020 он гэхэд арван саяд хүрэх бололтой
2016 оноос Apple-ийн CarPlay болон Google-ийн Android Auto нь машинуудыг илүү ухаалаг болгох хувьслыг эхлүүлнэ. Машин ойр хавьд байгаа рестораны байршлыг зааж, сүүлийн үеийн шилдэг дуунуудыг "Play Ellie Goulding" гэж нэрийг нь хэлээд л сонсох боломжтой болох юм.
CarPlay болон Android Auto хоёулаа жолоон дээрх товчыг дарахад асах бөгөөд утсаа USB-ээр холбон газрын зураг, утасны дугаар, дуу хөгжим гэх мэт зүйлсийг утсандаа хүрэлгүйгээр хяналтын самбараасаа удирдах боломжтой болжээ.
Та хэрвээ дуу хоолойгоороо хөгжим тавих, солихыг хүсэж байвал Apple компаниас гаргасан Apple Music болон Android-ын Spotify аппуудыг нэг сарын 10 долларын үнэтэй авч болох юм.
Энэхүү системүүд нь одоогоор бүрэн төгс болоогүй ч их эвтэйхэн бас санаанд оромгүй ухаалаг ажээ. Android Auto-ын хувьд Youtube дээрх дууг л тавих боломжтой бол CarPlay болохоор хэдий утсан дээр нь Google Map байгаа ч хяналтын самбар дээрээ ашиглах боломжгүй ажээ. Гэхдээ тэд энэ бүхнийг сайжруулахын тулд идэвхитэй ажиллаж байгаа гэлээ.
Судлаач Колин Бэйрд энэ жил Америк болон Канад улсуудад CarPlay , Android Auto системтэй 497000 машин зарагдана гэж таамагласан. Энэ тоо 2018 онд таван сая, 2020 онд арван сая болж өснө гэж үзэж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт