“Энэ бол худалдаанд гарсан эхний өдөр нь шууд худалдаж аваагүй миний анхны iPhone”
Apple компанийн хамтран үүсгэн байгуулагч Стив Возняк шинэ iPhone X загварын ухаалаг утсыг худалдан авах гэж төдийлөн яарахгүй байгааг CNBC мэдээллэж байна.
Стив Возняк "Би худалдаж авахаасаа өмнө хэсэг хугацаанд хүлээж, ажиглана. iPhone X бол худалдаанд гарсан эхний өдөр нь шууд худалдаж аваагүй миний анхны iPhone байх болно. Гэхдээ миний эхнэр iPhone X рүү шилжиж байгаа учраас надад энэ утсыг илүү ойроос судлах боломж гарч ирж байгаа" гэж хэлжээ.
Тэрбээр iPhone 8 загварыг эзэмшдэг бөгөөд "Би өөрийн iPhone 8 утсандаа сэтгэл хангалуун байгаа. Энэ утас миний хувьд яг л iPhone 7 загвартай адилхан, харин iPhone 7 нь яг л iPhone 6 шиг" гэж нэмж ярилаа.
Түүнчлэн Стив Возняк шинэ iPhone X утасны Face ID үйлдэл Apple компанийн төлөвлөсний дагуу ажиллана гэдэгт эргэлзэж буйгаа мэдэгдсэн юм.
Дахин сануулахад iPhone X загвар нь арваннэгдүгээр сарын 3-нд худалдаанд гарах болно. Харин урьдчилсан захиалга аравдугаар сарын 27-нд эхэлсэн байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт