Be My Eyes: Хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст туслах апп

Монголд ашиглах боломжтой тул татаж аван нэг нэгэндээ тусалцгаая

Сайн дурын ажил хийж, хүнд туслах юмсан гэсэн бодол байгаа боловч цаг, боломж нь гарахгүй байна уу? Тэгвэл бидний танилцуулж буй энэхүү шинэ аппын тусламжтайгаар байгаа газраа, хүссэн үедээ хэн нэгэнд туслах боломж нээгдлээ.

Be My Eyes нь ашгийн бус байгууллага бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн хараагүй болон хараатай хүмүүсийг холбох зорилготойгоор "Be My Eyes" нэртэй апп бүтээсэн байна.

Уг апп нь харааны бэрхшээлтэй болон хараагүй иргэдийг сайн дурын ажилтнуудтай видео дуудлагаар холбон харааны туслалцаа үзүүлэх үнэгүй програм бөгөөд өнөөдөр 150-иад улс оронд 180 гаруй хэлээр ярьдаг 3,079,061 сайн дурын ажилчин, 175,124 хараaны бэрхшээлтэй иргэн уг аппыг хэрэглэж байна. Онцолж хэлэхэд апп дотор мөн монгол хэлний сонголт байгаа тул монголчууд бид аппыг татаж авснаар харааны бэрхшээлтэй нэгэндээ туслах боломжтой юм.

Be My Eyes-ийг хэрхэн ашиглах вэ?

Хэрэглэгч та утсандаа Be My Eyes апп-ыг суулган сайн дурын ажилтайн эсэх ээ мөн өөрийн хэлээ сонгож ерөнхий профайлаа бүрдүүлнэ. Хэрвээ та нэгээс дээш хэлээр ярьж чаддаг бол нэмэх боломжтой байдаг байна. Харааны бэрхшээлтэй хүн тусламж хүссэн үедээ шууд видео дуудлагаар боломжтой сайн дурын ажилтантай холбогдож тулгарсан асуудлыг тайлбарлан харилцана. Жишээ нь сайн дурын ажилтан нь камераа аль зүгрүү чиглүүлэхийг, барааны дуусах хугацааг шалгах, өнгө ялгах, заавар унших эсвэл шинэ хүрээлэнд навигаци хийх зэрэг өдөр тутамд тулгардаг асуудлуудад туслах боломжтой юм.

Buro.Mongolia

2019-12-19, 11:00

  • Зураг: