93%-ийн нарийвчлалтай
Остин дахь Техасын их сургуулийн эрдэмтэд хорт хавдрыг 10 секундийн дотор оношилдог MasSpec гэх нэртэй үзэг зохион бүтээлээ.
Эмч MasSpec үзгийг арьсны тодорхой хэсэгт хүргэж, тусгай товчлуур дээр дарахад үзэгнээс дусал ус ялгарна. Харин дараа нь энэхүү үзэг нь ялгарсан усны дуслыг арьсны эд эсийн мэдээлэлтэй (спектрометрийн тусламжтай оношилно) хамт "сорж" 10 секундийн дотор үр дүнг компьютерын дэлгэц дээр харуулдаг байна.
Эрдэмтэд лабораторын нөхцөлд MasSpec үзгийг хүн ба амьтдын арьсан дээр туршиж үзжээ. Судалгааны үр дүнд энэхүү үзэг нь уушиг, өндгөвч, бамбай булчирхай ба хөхний хорт хавдрыг 93%-ийн нарийвчлалтайгаар оношилдог болох нь тогтоогджээ. Одоогийн байдлаар эрдэмтдийн баг MasSpec үзгээр оношилж болох хорт хавдрын төрлүүдийг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт