Facebook компани үргэлж л технологийн дэвшилттэй зүйлс хийж ирсэн. Тэгвэл энэ удаа тэд интернетийн сүлжээ дамжуулдаг дроныг бүтээсэн байна
Бид өмнө нь Facebook интернэт хэрэглэж чадахгүй байгаа хөгжиж буй орны хүмүүст зориулсан дрон хөөргөх төлөвлөгөөтэй байгаа тухай мэдээллэж байсан билээ. Тэгвэл тэрхүү төслөөр бүтээгдсэн Aquila нэртэй дроны анхны бүрэн хэмжээний туршилтын нислэг болж өнгөрлөө. Нэг цаг хагасын турш үргэлжилсэн нислэгээр дрон 650 м өндөрт хөөрсөн ба 40 км/цаг хурдтайгаар нисч, 50 км радиуст интернет сүлжээг холболтыг дамжуулсан байна. Марк Цукербергийн хэлснээр бол тэд энэ загварыг улам сайжруулахаар ажиллаж байгаа гэнэ. Facebook компани 18 км өндөрт нисч, цэнэглэхгүйгээр гурван сар хүртэл ажиллах чадвартай дрон зохион бүтээх төлөвлөгөөтэй байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт