LG Lifestyle дэлгэцүүд өдөр тутмын амьдралын хэв маягийг хялбарчилж байна

Морин тэрэг, автомашин, нисэх онгоц, харин одоо дрон... Тээврийн хэрэгслийн шилдэг инновац нь хүний амьдралыг тасралтгүй өөрчлөн, бидний өдөр тутмын үйл явцыг улам хялбар болгон дэлхийн хаана ч аялах боломжийг олгосон билээ. Үүний адилаар OTT (over-the-top) платформын хөгжил нь өнөөдөр хүмүүст дуртай контентоо хүссэн цагтаа, дуртай газартаа үзэх эрх чөлөөг өгсөн. Төхөөрөмжийн хувьд таблет, зурагт, гар утас гээд сонголт их болсон ч тэдгээрээс зурагт шиг мэдрэмж өгөх атлаа таблет шиг хялбар, контентыг хаана ч хүссэнээрээ үзэх боломж олгох LG StanbyME болон LG StanbyME Go зөөврийн дэлгэц бидний хараанд өртлөө. 


Таныг дагадаг зурагт

StanbyME бүтээгдэхүүн нь LG-н лабораторийн нэгэн дизайнерын “Миний зурагт намайг дагаад хүссэн газраасаа, дуртай цагтаа аливааг үздэг болчихвол яах вэ?” гэсэн асуултаас эхэлжээ. Энэхүү санаанаас улбаалан анхнаасаа л Lifestyle дэлгэцүүдийн дизайн өөр байх ёстой юм байна хэмээн мэргэжилтнүүд үзсэн бөгөөд улмаар LG HE дизайн лабораторийн багт "явдаг" дэлгэцийг бүтээх сорилтыг тавьсан аж. Ийнхүү уламжлалт зурагтын загвараас хазайж, зохион бүтээгч баг нь ар талдаа элдэв төвөгтэй бүрэлдэхүүн хэсэггүй, энгийн хүрээ, минималист дизайн, орон зайг бүрэн ашиглах боломжтой, уян хатан бүтэцтэй бүтээгдэхүүнийг бүтээжээ.


Олон янзаар, хаана ч, хүссэнээрээ ашиглаж болно

Харин яг л чемодан шиг харагдах StanbyME Go загвар нь зөөвөрлөхөд хялбар, цохилт, доргилт, химийн нөлөөнд тэсвэртэй гэхчлэн бат бөх байдлыг нэн тэргүүнд ханган бүтээгдсэн байна. Түүнчлэн хүмүүсийн тав тухыг бодолцон дэлгэцийн байрлал нь хэрэглэгчийн хөдөлгөөнд нийцэж, илүү ойр харилцах загвартай болжээ.

LG брэнд зурагтын уламжлалт ойлголтыг эвдэж, хүмүүсийн амьдралын хэв маягт тааруулан зөөврийн дэлгэцүүдийг анхлан танилцуулжээ. Жишээлбэл StanbyME болон StanbyME Go нь өдөр тутмын амьдралын хамтрагч болж, гал тогоонд хоол хийхэд жорын ном, төгөлдөр хуур тоглоход нотын хуудас, зуслангийн майхан дотор кино үзэх мини театр болох зэргээр таны зурагт үзэх хэв маягийг олон хэлбэрээр өөрчлөх болно.

Хэрэглэгчид зурагтаа сонгохдоо нэн түрүүнд гэрийнхээ орон зайд хэрхэн тохирохыг нь бодолцдог бол StanbyME болон StanbyME Go нь байршлаа хялбархан өөрчилж, ямар ч орчинд тохирох онцгой боломжийг олгодог. Тухлан унтах өрөөндөө кино үзэх, гэрийнхээ террастаа намуухан хөгжим сонсох, гэрийнхээ дасгалын өрөөнд бэлтгэл хийх эсвэл зочны өрөөндөө мэндчилгээ үзүүлэх зэргээр таны төсөөллийн хязгаарыг тэлэх болно.

LG Brandshop Mongolia 

Утас: 7511 4000

Хаяг: 3,4-р хороолол, Өргөө кино театрын замын эсрэг талд Смарт Электроникс

Facebook: LG Brandshop Mongolia

Instagram: @lgbrandshop_mongolia

Buro.Retelling

2024-09-24, 09:20