Заавал засварын газарт хандах шаардлагагүй
Ухаалаг утасны дэлгэц цуурсан тохиолдолд бид засварын газарт хандаж, шинэ дэлгэцтэй болтол хэсэг хугацааны турш хүлээх хэрэг гардаг шүү дээ. Тэгвэл саяхан Motorola компани өөрийгөө "эмчилдэг" ухаалаг дэлгэцийн шинэ технологийн патентыг авсан байна.
"Shape memory polymer" нэртэй энэхүү технологи нь халууны тусламжтайгаар дэлгэцийн гэмтсэн хэсгийг засварладаг аж. Уг патентаас харахад цуурсан дэлгэцээ засварлахын тулд тусгай программ нээж "Засварлах" гэсэн товчлуур даран, хэсэг хугацаанд дэлгэцэнд хүрэлгүй хүлээх хэрэгтэй. Энэ хооронд ухаалаг утас халж, дэлгэцийн гэмтсэн хэсгийг молекулаар дүүргэн, цууралтыг засдаг байна.
Motorola компани энэхүү дэвшилтэт технологийн патентыг авсан нь үнэн хэдий ч, ирээдүйд өөрийгөө "эмчилдэг" дэлгэцтэй ухаалаг утас үйлдвэрлэх эсэхээ одоогоор мэдэгдээгүй байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт