SpaceX компани дэлхийн хамгийн хүчирхэг пуужинг амжилттай хөөргөлөө

Tesla Roadster автомашины хамтаар

SpaceX компани дэлхийн хамгийн хүчирхэг Falcon Heavy нэртэй пуужинг сансарт амжилттай хөөргөж, түүхэнд бичигдэж байна. Тодруулбал Флорида дахь Кеннедигийн нэрэмжит сансрын төвөөс SpaceX компанийн 23 давхар барилгатай тэнцэх өндөртэй Falcon Heavy пуужин ойролцоогоор зургаан цагийн өмнө хөөрчээ. Falcon 9 тээвэрлэгч пуужин дээр суурилсан Falcon Heavy загвар нь 64 тонн ачаа тээвэрлэх чадвартай асар хүнд пуужин юм.

Liftoff! The #SpaceX Falcon Heavy rocket has launched from Kennedy Space Center's historic Pad 39A at 3:45 PM Eastern. Footage shot from the NASA Press Site. pic.twitter.com/yt6s7G0g9b

— Robin Seemangal (@nova_road) February 6, 2018

Falcon Heavy пуужин нь дотроо SpaceX компанийн үүсгэн байгуулагч Илон Маскийн улаан өнгийн Tesla Roadster (2008) автомашиныг тээвэрлэсэн бөгөөд пуужинг хөөргөх үед автомашинаас дуучин Дэвид Боуигийн "Space Oddity" дуу эгшиглэж байсныг BBC агентлаг мэдээллэжээ.

Дашрамд дурдахад энэхүү пуужинг хөөргөхөд SpaceX компани нийт 90 сая ам.долларыг зарцуулсан байна.

Buro.Mongolia

2018-02-07, 11:00

  • Зураг: